Онгоцны дугуй салж “Чингис хаан” нисэх буудалд онц байдал зарласан гэнэ
2013/06/28
Өчигдөр Мөрөн хотоос Улаанбаатарын чиглэлд нийслэг үйлдэж байсан "Eznis airways"-ын онгоц “Чингис хаан” олон улсын нийсэх буудалд газардахад буруу талын үндсэн дугуй нь салж унасан гэх мэдээлэл байна.
Тус онгоц өдөр 15.30цагт газарджээ. Энэ үеэр ноцтой байдал үүсч үрэлтийн улмаас гал гарсан бөгөөд дахин хэдэн хором л алдсан бол онгоц шатах байсан аж. Уг осол болох үед Онцгой байдлын албан хаагчид болон цагдаагийн байгууллага ирж галыг унтраасан байна. Үүний улмаас өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд онц байдал зарлажээ.
Б.Оргил