Улаанбаатар хотод шинэ өнгө төрх, шинэ хотын соёлыг авчирсан Туулын хөвөөн дэхь өнгө өнгөөр алаглан орших ВИВА СИТИ хорооллын 1-р давхруудад байрлах худалдаа үйлчилгээний гудамжинд 6-р сарын 29-ний өдрөөс 7-р сарын 2-ний өдөр "VIVA CIТҮ НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ"-тай худалдаа үргэлжилж байна.

Энэхүү худалдаа нь Америкийн BLACK FRIDAY-г санагдуулам болж байгааг үйлчлүүлэгчид нь онцолжээ. Монголд анх удаа дэлхийн болон Монголын тэргүүлэх брэндүүдийг нэгтгэсэн "VIVA CITY НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ”-тай худалдаанд ВurЬеггу, Нugo Вoss, Еmporiа Аrmani, Zагa, Арр1е, Аdidas, Rееbок, Timberland, Esprit, Соlumbia, Рierre Cardin, Canon, Ikea, Samsung, Gоуо зэрэг брэндүүдээс гадна итали гутал, цүнх хүүхдийн хувцас, гэр ахуйн бараа тавилга, Голомт банк гээд олон олон брэндүүдийг цогцлоосон.

 Дээрх брэндүүд нь 2км орчим үргэжлэх худалдааны гудамжинд огцом буюу 70 хүртэл хувиар хямдарсанаас гадна зарим бараандаа бэлэг дагалдуулсан нь худалдан авагчдын хүсэн хүлээж байсан, шопинг хийх эрх чөлөөг мэдрүүлсэн худалдаа нарлаг сайхан зуны эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.

Мөн Вива Ситигийн хороолллын худалдааны гудамжинд худалдан авалт хийн явсан энгийн иргэд дундаас орчин үеийн чөлөөт бүжгээр флаш моб бүжиглэсэн нь худалдаа хийхээр ирсэн зочдод гэнэтийн бэлэг болсноос гадна залуу дуучин Цэлмүүн Rokit Bay-тэй хамтарсан VIVA LIFE нэртэй шинэ уран бүтээлээ хүргэсэн байна.

Эдгээр амралтын өдрүүдэд Вива Сити хороололд хөл хөдөлгөөн ихтэй байсан ба хотын залуусын очих дуртай газруудын нэг хэдийнээ болж чаджээ.

 

Яармаг дахь вива сити хороололд энэ сарын 29-нөөс ирэх сарын 2-ний өдрийг хүртэл дэлхийн болон монголын тэргүүлэх брэндүүдийг нэг дор нэгтгэсэн "ВИВА СИТИ НЭЭЛТИЙН ХЯМДРАЛ” өглөө 10 цагаас үдшийн 22 цаг хүртэл явагдаж байна.