Богд-АрхорооллынОТТОСӨХ-ны дарга Б.Шүрхүүтэй ярилцлаа 

-Танай байрыг улсын комисс хүлээж авахгүй гэж буцааж бай­сан гэдэг. Яагаад ашиглалтад орчихов?

-Би СӨХ-ны даргын ажлыг аваад хагас жил  гаруй болж байна. Энэ хугацаанд судалж үзэхэд Мэргэжлийн хяналтынхан хүлээж авахгүй гээд буцааж байсан юм билээ. Гэтэл хаалттай хуралдаан болж, хүлээгээд авчихсан. Мэргэжлийн хяналтын байгууллагынхан монголчуудаа ингэж хохироож болохгүй шүү дээ. Хариуцлагагүй хэдэн улсын байцаагч нараас болоод өнөөдөр элэгт нэгтнүүд чинь орох оронгүй, очих хаяггүй болоход хүрээд байна.

 

 

 

  

-Оршин суугчид амьдрахад хэцүү болжээХана, тааз цуурч, мөөгөнцөртсөн байна?

-Ихэнх айлын хана цуурч, амьдрах аргагүй болоод байна. Энэ нь байранд суулт өгсөнтэй холбоотой. Шөнийн цагаар хана цуурч байгаа чимээ айлуудад сонсогддог. Халуун хүйтэн хэрэглээний усыг ариун цэв­рийн өрөөнөөс шалан дээгүүр татсан айл ч байсан. Айлууд ийм асуудалтайг нь мэдээд сэмхэн зардаг. Нэгдүгээр давхрын зарим айлын шалаар бохирын ус хальж байсан удаатай. Тэр айлыг ашиглалт хариуцсан компанийнхан өөр байранд шилжүүлээд, нөгөө байраа засвар хийгээд л зарчихсан байдаг.

-Байрны стандарт алдагдсан гэж байна. Энэ талаарБогд-Асаркомпанийн удирлагад хандав уу?

-Манай байр хонгилгүй, цахил­гааны монтаж аюултай, байрны эргэн тойрны зай талбайгүй гээд оршин суугчдын эрх зөрчсөн олон асуудал байна. Байрны эргэн тойронд хог новшоор дүүрсэн. Хогийн цэг ч байхгүй. Галын аюулгүй байдлын талаар онцгой байдлынханд хандаж үзлээ. Хариу өгөөгүй. Мэргэжлийн хяналтынханд хандсан, шийдсэн юм байхгүй. Угтаа бол барилга 80-100 жилийн насжилттай,  20 жилийн дараа их засварт ордог. Гэтэл энэ байр баригдаад гурван жилийн дараа их засварт орсон. Энэ талаарБогда холдингкомпанийн захирал Х.Идэнбаярт  удаа дараа хандаж, гуравдугаар сарын 19-нд  инженерүүдтэй үзлэг хийсэн. Үзлэгээрээ алдаа гаргаснаа зөв­шөөрч Х.Идэнбаяр 7А байрны нэг давхрын айлуудын бетон шалыг ухаж, сантехникийн хоолойг гар­ган,100 жилийн баталгаатай шугам хоолойгоор солино гэсэн. Энэ бол бүтэшгүй ажил. Уг ажлаа хийхийн тулд айлуудыг нүүлгэх ажил тулгарна. ГэтэлБогда холдингэнэ ажлаараа 7А байрт засвар хийсэн нэр зүүж, амьдарч болно гэсэн дүгнэлт гаргаж, оршин суугчдын эрүүл орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Үнэхээр 100 жилийн баталгаат засвар хийх юм бол төрөөс баталгаа гаргуулж авмаар байна.

-Энэ талаар албаны холбогдох хүмүүст хандаж болоогүй юм уу?

-Нэгдүгээр са¬рын 6-наас эхлэн ШӨХТГ-ын Хэрэг­лэг­¬ч­ийн эрхийг хам­гаалах хэлтсийн дарга Б.Батбаатар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, НМХГ-т удаа дараа албан бичиг хүргүүлж байсан ч тодорхой хариу өгөөгүй. Мөн Барилга хот байгуулалтын яаманд хандахад НМХГ-тай хамтран комисс байгуулж шалгалт хийнэ гэсэн боловч одоог хүртэл арга хэмжээ аваагүй байгаа нь эргэлзээтэй санагдаад байна.

-Шадар сайд Богд-Ар хорооллын иргэдтэй уулзсан  гэсэн ?

-Өнгөрсөн баасан гаригт Шадар сайд Тэрбишдагва, ШӨХТГ, Мэргэж­лийн хяналтын  газар, Онцгой байд¬лын газар, Стандарт хэмжил зүйн газрынхан ирж, бодит байдалтай танилцаж, даацын хана нь хагарч, цууралт үүссэн 7А байрны 36, 40, 41 тоот айлуудаар орсон. Шадар сайдыг дагалдаж ирсэн мэргэжлийн хүмүүс  багаж, төхөөрөмжгүй, хөрс уснаас дээж аваагүй, газар хөдлөлтийн түвшинг шалгаагүй. Зүгээр л нэг айлуудаар орж санал, хүсэлт авч, гадна дотроос нь үзээд явсан. Уул нь  шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шалгалт хийж, барилгын бат бөх чанар, стандарт, сантехник зэргийг шалгах ёстой атал хэд хоногоосБогда холдинг”-ийнхан ирж, ажлаа танилцуул гэснээс өөр зүйл хийгээгүй нь хянадаг шалгадаг байгууллагууд нь иргэдийнхээ эрх ашгийг харгалзсан дүгнэлт гаргах эсэх нь эргэлзээтэй санагдаад байгаа юм. Мөн энэ үеэрБогда холдинг”-ийн Х.Идэнбаяр өөрсдийн бусармаг ажлаа өмөөрч шадар сайдад энэ асуудлыг засаж янзлаж, засварлана гэсэн. Ялангуяа 735 ам.метр зургаан давхар 7А байр нэн аюултай байдалд байгаа бөгөөд  даацын ханын цууралт  тавдугаар давхар руугаа орж, нуралт үүссэн байгаа. Энэ аюултай нөхцөлд тус компанийнхан засвар хийж, оршин суугчдыг хуурч буй энэ үйлдлийг НМХГ үнэн зөв дүгнэлт гаргахгүй уг компанийг өөгшүүлж байгаа нь харамсалтай байна. Төрийн өндөр­лөгүүд ард иргэдээ дэмжинэ гээд гардаг, одоо энд та бүхний ажил хэрэгтэй байна. Иймд бид шадар сайдад хандан газар хөдлөлтийн байдал, сантехник агааржуулалт, дээврийн ажил, байрны ам.метрийн зөрүү, усны бохирдол гэх зэргийг агуулсан албан бичиг хүргүүлсэн. Уг албан бичгийн хариу оршин суугчдын эрхийг хөндсөн шийдвэр гарвал цаашдаа бид тэмцлээ үргэлжлүүлж, ерөнхийлөгчид хандах болно.

 

“NT” Ж.ЭРДЭНЭЧИМЭГ