МАН-ын дарга М.Энхболдын охин Э.Хулан өчигдөр шинэ Shangrila зочид буудалд сүр дуулиантай хуримлалаа. Хосууд хуримаараа 500 мянган еврогийн үнэтэй “Rolls Royce” машин хөлөглөв. Хуримд Монголын олны танил улс төр, бизнес, урлаг соёлын нэрт төлөөлөгч тэргүүтэй 600 зочид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн, урлаг соёлын томоохон төлөөлөгчид ая дуугаа өргөн, хуримыг хөгжөөлөө.

 

Э.Хулан гадаадад хуулийн сургууль төгсөөд ирсэн Чинзориг хэмээх залууг заяаныхаа ханиар сонгожээ. Тэрбээр одоо СХД-ийн НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр ажилладаг юм.

"Алтан сарнай 2015" наадмын үеэр

Хуримын машинууд

24tsag.mn