Европын 13 банкийг буруутгав
2013/07/01
Манайхан сонгуулиа явуулчихсан. Гадаадаас баахан мөнгө зээлчихсэн. 8 хувийн хүүтэй зээл аваад л, “зүгээр байр” авах гээд л. Цаана чинь дэлхийн эдийн засаг их эвгүй байна ш дээ.
Аналитикууд хямрал болох магадлал 60 хувь гэж хэлж байна. Бүх дэлхий айж байхад Монгол ганцаараа “онгироод” байхаар гайхаад байх юм. Үнэхээр “санаа нь амарчихсан” улс гэж байх юм…
Европын Холбоо 13 банкийг буруутгав.
Еврокомисс Европын хөрөнгө оруулалтын 13 томоохон банк, түүний дотор Barclays, Deutsche Bank, түүнчлэн Goldman Sachs-ын салбарыг дериват худалдах үедээ хуйвалдаан хийсэн гэж сэжиглэснийг AFP мэдээлэв. Урьдчилсан мөрдлөгөөр эдгээр банкууд биржийг орлогоо багасгана гэж болгоомжлон биржийг алгассан гүйлгээ хийж, зуучлагч байдлаар ажилласан аж. Эдгээр банкууд нь Монгол Улсад хөрөнгө оруулалт, уул уурхайн чиглэлээр байнга зөвлөгөө өгдөг банкууд юм.
Энд улс буюу компани дампуурсан тохиолдолд даатгалын хэрэгсэл болж өгдөг зээлийн дефолтын своп (CDS) гэгч санхүүгийн хэрэгслийн наймааны тухай ярьж байна. Энэхүү гүйлгээг санхүүгийн даяар хямрал болж байсан 2006-аас 2008 оны үед хийсэн байна.
Өрсөлдөөний асуудлаарх Евро Холбооны Комиссар Хоакин Альмуния: банкууд энэ зэмлэлд хариулах хугацаа байгаа, гэхдээ хэрэв энэ нь батлагдах юм бол санхүүгийн байгууллагууд ноцтой төлбөр төлөх болно гэж мэдэгджээ. Тэрээр торгуулийн хэмжээг хэлээгүй боловч Европ дахь CDS-ын зах зээлийн хэмжээ 10 триллион орчим евро байдгийг дурдав.
Комиссар 2008 онд Lehman Brothers банк дампуурсан нь дериватын худалдаа бүхий л санхүүгийн системийг хэр зэрэг тогтворгүй болгодгийг харуулсан юм гэж нэмж хэлэв.
Банкуудыг мөрдөх энэ ажиллагаа 2011 онд эхэлсэн бөгөөд немцийн бирж Deutsche Boerse банкнуудын хүчин чармайлтаар уламжлагдсан хэрэгслийн худалдааны системээс хасагдсан гэсэн өргөдөлд үндэслэсэн аж. Уг бирж хэрэгцээт лиценцээ авах гэж Своп, дериватын Олон Улсын холбоонд хандсан ба банкирууд биржийнхэнд үүнийг хийхгүй байхыг зөвлөсөн байна.
2008-2009 оны даяар хямралыг олон дахин өссөн уламжлагдсан хэрэгслийн худалдаатай олонхи хүн холбож үздэг юм. Ийм худалдааны хэмжээ хэд зуун триллион долларт хүрсэн бөгөөд чингэхдээ зах зээлийн олон оролцогчид зарж байгаа бүтээгдэхүүнийхээ мөн чанарыг гүйцэд ойлгоогүй байсан гэж буруутгагддаг юм байна.
Ямар ч байсан би анхааруулж хэлээд л байгаа шүү…
Судлаач Х.Д.Ганхуяг.
ポリス 時計 メンズ 人気 · 2014/05/25
Kudos, Wonderful information.|ポリス 時計 メンズ 人気 http://www.worldcl***learning.org