Эмэгтэй та нар ийм аймаар юмуу?
2013/07/01
Сайн байцгаана уу энэ сайтын хамт олон уншигч нараа би одоо 37-той залуу анхны амьдрал маань бүтэлгүй болоод салсан. Одоо нэг хүүхэнтэй санаандгүй явж байгаад танилцсан юмаа Солонгост.
Энэ бүсгүй маань архи их уух юмаа яагаад гэвэл надтай амьдрана гэж манай гэрт ирчихээд хамт хааяа ууна тэр үедээ би дахиж уумаар байна гээд л би архинд явдаг. Тэгсэн нэг ээлжит нэг пийвдалт би бас л явлаа яваад ирэхэд тэр өөр нэг Со хүнтэй би санаж байна гээл ярьж байхын би цонхны завсраар сонслоо. Тэгээд энэ тухай ярихаар зүгээр таньдаг Со гэсэн тэрнээс хойш тэр надад жаахан тийм болсон яагаад юм би мэдэхгүй. Удаагүй манайхаас явж бид уулзахгүй гэж тохироод салсан боловч уулзаал байх юм. Эмэгтэй та урьд шөнө хамт пиво ууж хоночихоод өглөө эр хүнээ дутуу нойртой байхад гараад дахиад пиво бариад орж ирсэн удаа байгаа юу? Бас нэг юм тэр надаас байнга мөнгө нэхнэ би тэрэнд сард доод тална 600000 вон зарцуулж байна гэхдээ энэнд архи пивоний мөнгө багтаагүй. Эмэгтэй та нар ийм аймаар юмуу? Та нар нөхөр эсвэл найз залуугаасаа байнга ингэж мөнгө нэхдэг үү?