Элэг шилжүүлэн суулгах хандивын аянд нэгдээрэй
2013/02/08
Даваасамбуу овогтой Солонго нь 1987 онд төрсөн. Дорнод аймгийн Дашбалбар сумын 10 жилийг 2004 онд төгссөн. Одоо Улаабаатар их сургуулийн оюутан боловч хүнд өвчний улмаас хичээлдээ явахгүй гэртээ асаргаанд байна.
Аав, ээж, ах, 2 дүүгийн хамт амьдардаг. Солонго бүсгүйд хүнд өвчин болох элэгний хатуурал нь төгсгөлийн шатанд орсон учир яаралтай элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарт орох шаардлагатай тул монголын элэг нэгт ахан дүүсээсээ хандивын гараа сунгахыг хүсэж байна. Солонгоогийн ах нь шинжилгээгээр доннарт тохирч хайртай дүүдээ элгээ өгөхийг зөвшөөрсөн байна. Иймд элэг шилжүүлэн суулгах зардал нь 80-120 сая төгрөг болж байгаа учираас нийт монголчууддаа энэ охинд хандивын тусламж үзүүлээч хэмээн хүсэж байна. Та чин сэтгэлийнхээ үгийг 151015 дугаарт илгээж сэтгэлийн дэм хандиваа өргөнө үү. Таны чин сэтгэлийг мессэжийг Д. Солонго бүсгүй өөрөө уншиж байх болно. Та ч гэсэн ард түмний сэтгэлийн чин үгийг уншихыг хүсвэл UgenZar.mn сайтаас унших боломжтой. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон нийтэд түгээх ажилд тусламж үзүүлнэ гэдэг итгэлтэй байна. Гэр бүлийн гишүүдтэй холбоо барих:
Д. Солонгогийн ЭЭЖ: Утас: 99766856, 89500856
Д. Солонгогийн ЭГЧ : Утас: 99795343
Хандивын мессэж дугаар: 151015
Хандивын данс: Хаан банк: 511 415 1332