Орой болгон МҮОНТВ-ийн мэдээний цагаар үзэгч түмэнтэй уулздаг нэвтрүүлэгч Д.Одзаяаг өдгөө танихгүй хүн үгүй биз ээ. Тэрбээр өмнөх үеийнхээ олон сайхан нэвтрүүлэгчдийн залгамж халаа болж яваа. Түүнийг залуус "Нэгэн зүгт" хамтлагийн гишүүн Заяагийн эхнэр гэдгээр нь илүүтэй танина.

Хэдэн сарын өмнө өөрийн сургуулилт хийж буй бичлэгээрээ цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн. Тэрбээр цахим хуудсаа идэвхитэй хөтөлдөг нэгэн. 

"Фэйсбүүк амьдрал биш! Фэйсбүүкдээ хүүхдийнхээ зургийг их хийвэл сайн аав ээж, хийхгүй бол муу аав ээж. Хосууд хамт авхуулсан зургаа их хийвэл сайхан хосууд, үгүй бол онцгүй, явцгүй хосууд... Нэг иймэрхүү хандлагаа больчихмоор байгаа юм аа зарим нь. Харин ч гэр бүл, үр хүүхдийнхээ зургийг хийх ч завгүй, хором мөч бүрийг гэр бүлтэйгээ жаргалтай өнгөрүүлж байгааг та мэдэхгүй... Инээсэн, сайхан байнаа, гоё байнаа гэсэн зураг хийгээд байвал зовлон юу ч мэддэггүй жаргалтай амьтан гэж "ад үзнэ". Яг үнэндээ бүгдэд л өвдөж, шаналж, зовох зүйл тохиолддог. Гэхдээ тэр бүхнээ фэйсбүүкдээ тоочоод байдаггүй юм.  Уурлах, бухимдах зүйл хаа сайгүй л байхад, ядахнаа миний хувьд фб хуудсаараа дамжуулан сайхан, эерэг энерги, бүтэж байгаа зүйлийн талаар л нийтлэхийг хүсдэг. Энэ бол гайхуулалт биш!!!" хэмээлээ. 

Д.Ана