АНУ-ын Лас-Вегас хотод болсон ДАШТ-нд оролцсон  чөлөөт бөхийн баг тамирчдийг аварга Д.Дагвадорж хүлээн авлаа.

Тэрбээр ДАШТ-ээс хошой дэлхийн аварга, хошой медальтан төрүүлж олимпийн хоёр эрх өвөртөлсөн тамирчдад  мөнгөн аяга, алтан гулдмайгаар шагнаж урамшуулсан юм.