“Гэрчийг устга”
2013/07/03
Бүүвэй аялах бүсгүй хүн хүйтэн мэсээр хэн нэгнийг сэглэж, сийчиж амийг нь хөнөөсөн хар мэдээ зүрх шимшрүүллээ. Хүний хань, хүүхдийн эх болж амжаагүй нэгэн бүсгүй бусдын гарт аймшигтайгаар зэрэмдэглүүлж үрэгдлээ.
Өр өвдөж, зүрх шимширч байна. Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө буюу монголчууд ардчилсан Ерөнхийлөгчөө ахин сонголоо хэмээн баярлаж бялуурч байсан шөнө энэ хэрэг гарчээ. Эмэгтэй хүний цогцос орцонд байна гэх дуудлагын дагуу цагдаагийнхан очиход талийгаачийг гэрийнх нь байрны орцонд онц хэрцгийгээр егүүтгэсэн байжээ. Задлан шинжилгээгээр талийгаачийн биед 70 гаруй шарх байснаас 40 удаа хутгалсан байв. Дөрөв бус дөчин удаа гээд бод доо.Ухаан санаа эрүүл биш, сэтгэцийн өвчтэй хүн л хүнийг ингэж тамлана. Тэгэхдээ бүр эмэгтэй хүн, эх хүн ийм харгис хэрцгий аргаар хүний амийг хөнөөсөн гэхээр энэ нийгэмд хүн гэдэг амьтан ямар аймаар болчихсоныг илтгэж байна.
Талийгаач эмэгтэй өмнө нь Татварын ерөнхий газарт ажиллаж байсан бөгөөд Татварын ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой их хэмжээний мөнгө зувчуулсан хэрэгт гэрчээр оролцож байсан талаар хэвлэлүүд мэдээлж байна. Ганц бие, 30 орчим насны тэр эмэгтэй цагдаагийнхны албан ёсны гэрч биш ч гэлээ хоёр ч удаа очиж мэдүүлэг өгсөн гэнэ билээ. Татварын ерөнхий газрын удирдлагуудтай холбоотой хэргийг шалгаж буй АТГ-т хоёр удаа тайлбар өгсөн гэдгийг албаныхан хэлсэн. Татварын ерөнхий газрын удирдлагуудын зувчуулсан их хэмжээний татварын мөнгө хэдэн тэрбумаар яригдаж буй. Хөөрхий эмэгтэй гэрч мөн байлаа ч, биш байлаа ч хүн, эмэгтэй хүн. Тэр тусмаа иргэнийхээ үүргийг биелүүлж хууль цагдаагийнханд мэдүүлэг тайлбар өгч байсныхаа хувьд гэрч гэгдэх ёстой. Харин гэрчийг хэн, яагаад устгав. Түүний амийг хөнөөсөн эмэгтэй татварын байгууллагад ажилладаг, 40 орчим насны эмэгтэй байсан гэсэн. Хардалтын улмаас түүний амийг хөнөөсөн гэж мэдүүлж байгаа ч ямар нэгэн байдлаар гэрчийг устгасан гэж тэнэг хүнд ч ойлгогдохоор байна.
Манай Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд гэрчийг хамгаалах асуудлыг тусгаж өгөөгүй, зөвхөн хуулийн төсөл боловсруулах шатандаа яваа. Цагдаа, хуулийнхан гэрчээ хамгаалах ёстой, үүрэгтэй гэж хэчнээн гөрдөөд ч хуулиа л дагана. Гэмт хэргийг илрүүлэхэд гэрчийн туслалцаа авахад хэцүү болсон гэдгийг хууль, цагдаагийнхан хэлдэг. Гэрч бол гэмт хэргийн илрүүлэлтэд нөлөөлдөг, хэргийн үнэн зөвийг тогтооход чухал ач холбогдолтой оролцогч. Хуульд тэднийг “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж тодорхойлсон байдаг. Харин монголчууд амьд хүний гэрч болохоор үхсэн хүний дэр бол гэж ярьдаг. Энэ хэрцгий бөгөөд хатуу үнэн үг. Өөрт хамаагүй юмны төлөө бүү дуугар, дуугүй явсан нь дээр гэж үздэг хүмүүсийн яриа. Хэн нэгний хэргийг илчлэхэд хэрэг болох ёстой гэдгээр бус цагдаа, шүүхийн хаалгыг сахихгүй гэсэн хүний үг. Бас аливаа хэргийн гэрч болох гэж очоод хэрэгтэн болчихсон байдаг тохиолдлууд ийм ойлголтыг бататгадаг.
Хуульд гэрчийн хамгаалалтын талаар үг өгүүлбэр байхгүй. Үнэн зөв мэдээлэл өгсөн иргэнийг урамшуулах, амь нас, эрүүл мэнд, үр хүүхдийг нь хамгаалах талаар заалт байхгүйгээс гэрчүүдийг устгасаар байна. Хамгийн ойрхны жишээ авъя. Дамирангийн Энхбат гэгч хүнийг С.Зоригийн алагдсан гэх хэрэгт холбогдуулан барьж байцааж, хорьж цагдаж байгаад шоронгоос сулласан ч хэдхэн хоногийн дараа тэрбээр нас барсан. Нас барсан шалтгаан нь “гэрчийг устгах” төлөвлөгөөнд орчихсон байснаас гэдгийг олон хүн хэлдэг. Нууц биш ээ. 2008 оны долоодугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотой шүүх хурлын эргэн тойронд гэрчтэй холбоотой асуудлууд нэг хэсэг шуугиан тарьж байлаа. Энэ хэргийн талаар цагдаагийн хурандаа “хар дэвтэр” хөтөлж, бас л гэрчийн тухай дурссан байдаг. Гэвч гэрч нь бас ямар ч хамгаалалтгүйгээр барахгүй АТГ-т ажилладаг гэдгийг өгүүлсэн байв. Гэрчийг сэжигтний өөдөөс харуулж суулгаад мэдүүлэг өгүүлэхэд сэжигтэн түүнийг яаж зүхэж занадаг билээ. “Чамтай тооцоо бодно оо. Би амьд гарч ирнэ” гэх үг ямар ч хамгаалалтгүй гэрчид яаж тусдгийг хуульч, өмгөөлөгчид хамгийн сайн мэднэ. Насаараа айдас хүйдэстэй амьдрахыг хүсэх хэн байх билээ.
Талийгаач бүсгүй ийм л гэрч байсан бололтой. Түүнийг харсан үзсэн зүйлээ үнэнээр нь мэдүүлснийх нь төлөө, дахиад ч юм ярьж магадгүй гэж амийг нь хөнөөсөн байж болох. Түүнийг харгисаар хөнөөсөн хүн нь эмэгтэй хүн, эх хүн. Эх хүн, эмэгтэй хүн хэдий хатуу ширүүн ааш зантай байлаа ч хүнийг гуч дөчин удаа хутгалаад зогсч байна гэхээр ой тоонд буухгүй байна. Нөхөртэйгөө хардсан байлаа ч тэр. Эх хүн эмэгтэй хүнийг тэгж хороохын цаана ямар нэг томоохон эрх ашиг, сэжим сэжүүр байж л таарна. Гэрчийг устга гэж хэн нэгэн тушаасан, албадсан гэхээс өөр бодол толгойд орж ирэхгүй байна.
Б.Оюунгэрэл
news · 2013/07/13
dXbg61 Appreciate you ***ring, great blog post. Really Great.
Зочин · 2013/07/04
tiim shu emegtei hun uildsen gehed denduu herzgii baina em hun hardaad uzen jadsan ch gesen araich dee sain daa l 2 3 udaa l hutg**** biz ene hereg uur utgatai baihaa
Зочин · 2013/07/04
ИНГЭЭД БОДОХООР ЭНЭ МАНАЙ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД АРАЙ БИШ БОЛЖЭЭ. ХҮН АЛНА БИЕЭ ҮНЭЛНЭ, ЭХНЭРТЭЙ ХҮНТЭЙ ЯВАЛДАНА, ГАДААД НӨХӨРТЭЙ БОЛЖ ДЭМИЙРНЭ /БИЕ ҮНЛЭЛТИЙН НЭГ ХЭЛБЭР /ЮУН НӨГӨӨ ЦЭВЭР ИЧЭМТГИЙ ЭНЭЭ ТЭРЭЭ ӨНГӨРСӨН ЮМ БИШҮҮ
Зочин · 2013/07/04
RIP
Зочин · 2013/07/04
zawhai hvvheniig alj garaa buzraljil bdg hvnii nuhur hulgailaad *****ahgvi ywj b gaa zawhai zaidan ymnuud bolj
Зочин · 2013/07/04
eee burhan mine amid ywah batalgaa alga araichdee ene hvn vv eswel adguus araatan uuu adguus araatan ch barag negniigee hairlanadaa