​Татварынхан айдаст автжээ. Арга ч үгүй биз. Албан тушаалтнууд нь ард түмний мөнгөөр тансагласныхаа шанг амсч нарсанд шургалж, ажилтнууд нь нэгнийгээ хөнөөгөөд байхад айхаас яах билээ. Арай энэ газарт чөтгөр шүгэлчихсэн юм биш биз.

Төрд  зүтгэх тэр  дундаа төрийн  албан   хаагч байна гэдэг амаргүйХэн   дуртай нь   тухалдаг зөөлөн   сэнтий биш. Сүүлийн үед төрийн    албан  хаагчид өргөсөн тангаргаа үгүйсгэж, тонгорог барьсанхалтуур”-чид бол­жээ. Ямар сайндаа л эр булаа­цалдсан эмс нэгнийгээ хөнөөж олныг айдаст автуулж байх вэ дээ. Энэ хэргийг цаг­даагийн байгууллага цаг алдалгүй  шал­гажгэмт эт­гээдийг хурдан шуурхай илрүүлсэн. Тэгвэл хэргийг хэн үйлдэв,    ямар шалтгаа­наар   тохой    нийлүүлэн сууж байсан хамтрагчаа хөнөөв. Энэ л асуулт эргэлзээ дагуулаад байгаагаас биш яаж хөнөөсөн нь хамаагүй. Хохирогч бүсгүйг хөнөөсөн Т гэгч хэн байв. Тэрбээр татварын байцаагч хийж байгаад  жирэмсний  амралтаа   авч гэртээ суусан нэгэн.   Харин талийгаач Э нь албан үүргээ гүйцэтгэж байсан татварын байцаагч. Өөрөөр хэлбэл, энэ хоёр бүсгүй хоёулаа татварын байцаагч. Тэгвэл тэдний сэтгэлийг эзэмдэгч хэн байв. Эх сур­валжуудын хэлж буйгаар мөн л   татварын байцаагч  байсан Б гэгч. Ингээд бодохоор татварын байцаагч нарын   дунд  үүссэн хайрын гурвалжин хагацал дагуулах гэмтэй байж.

Хэрэг гарсан шалтгааныг цаг­даагийнхан   тогтоохдоо өс хонзон хардалт гээд байгаа. Үнэн  чанартаа хардалтаар хал­хавч  хийж гэрчийг  устгах тактик бай­сан  ч  юм   билүү  хэн мэдлээ. Учир нь хохирогчийг ҮТЕГ-ын удирдлагуудын идсэн уусныг илчлэх цорын ганц гэрч байсныг зарим эх  сурвалж онцолсон байгаа. Талийгаач найз нөх­дөдөө айдастай амьдарч байгаагаа хэлж байсан удаатай юм билээ. Гэтэл хамт ажиллаж байсан хүнийхээ гарт халуун  амиа алдчихлаа. Үнэхээр нөхрөө харамласандаа хүний аминд хүрэв үү, эсвэл 17 тэрбумын дайтай хэргийн гэрч байсан болохоор устгав уу. Нэг дор ажилладаг байсан юм бол Э-г заавал орцонд хөнөөх шаардлага байсан уу. Хэрэг өөр газар үйлдэгдэж болох байсан. Яагаад гэвэл татварын байцаагчид гэдэг амаргүй хүмүүс. Юмыг тооцоолж бодохдоо гаргууд. Гартаа хутга барьчихаад орцонд нь хүлээж байсан гэдэг эргэл­зээтэй. Тэр дундаа эмэгтэй хүний хиймгүй үйлдэл. Энэ хэргийг эрэгтэй хүн үйлдчихээд эмэгтэй хүнээр үүрүүлэх гэсэнрецетивгэмт хэрэгтний төлөвлөгөө байсан бол яах вэ.

Ямар эмэгтэй гэхээр хүнийг 70 гаруй удаа хутгалаад зогсч байх вэ. 70 гэдэг тоглож хэлсэн тоо  биш. Эрүүгийн ертөнцөд ийм олон удаа хутгалуулж үхсэн хохирогч байхгүй. С.Зоригийг 18 удаа хутгалж амь насыг нь бүрэлгэсэн байдаг. Гадны улс орнуудад ч ингэж олон удаа хутгалж хүний аминд хүрсэн тохиолдол алга. Ямар их өс хонзон гэхээр хүнийг  ингэж яргалдаг болохыг мэдэхгүй юм. Гэр бүлийн асуудалтай байлаа гэж бодоход гэрчийг яагаад устгав гэдэг нь сонин байна. “Гэмт хүн гэлбэлзэнэгэгчээр гэмээ нуух гэсэн этгээдүүд  гэр бүлийн таагүй харилцаа дээр нь дөрөөлж гэрчийг устгасан ч юм билүү. Хэтрүүлж хэлэхэд, татварынхнаар овоглосон хэрэг эцэс төгсгөлгүй бололтой. Үүнийг нь үе үеийн дарга нар нотолно. Хэдхэн сарын өмнө ҮТЕГ-ын дарга нар 17 тэрбумын хэрэгт холбогдож өдгөө прокурорын байгууллагад шалгагдаж удахгүй шүүхэд шилжих шатандаа яваа. Хэрэг шийдэгдээгүй байхад хэргийг нотлох гэрч үгүй бол­чихсон нь хачирхалтай. Гэхдээ бүүр Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч шүү. Хохирогч Э нь Баянзүрх дүүргийн Татварын хэл­тэст ажиллаж  байгаад 2010 оноос одоогийн албан тушаалд ирсэн аж. Тэгвэл 17 тэрбумын хэрэг ч эл хэлтсээс эхтэй.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2009-2012 оны татвар хураалт, татварын өр бараг­дуу­л­алтын байдалд шалгалт хийхэд нэгдсэн сангаас зарим компа­нийн мэдээлэл арчигдсан байдаг аж. Татвараа төлөөгүй компа­ниу­дад акт бичиж айлган сүрдүүлэх сэд­лээр компаниудын татва­рын орлогыг нуун дарагдуулж хөлждөг­ийн жишээг хуучин дарга нар харуулсан. Бас болоо­гүй  ээ гэр бүл, хамаатан саднаараа хуйвалдаж хам хэрэгт татагдсан байгаа. Мөнгөний үнэрт цатгалдсан татварынхан нэг л биш ээ.

“NT” © Б.ЧАНЦАЛ