Сервер
2013/07/04
МАН-ыг энэ удаад хэн ялагдуулав. АН-ыг хэн ялалтад хөтлөв. Энэ асуултын хариултыг намын гол цохилох зүрх болсон Ерөнхий нарийн бичгийн дарга нараас нь асуух нь зүйтэй биз.
УИХ-ын сонгуулийн өмнө ах нам эрх баригч, АН сөрөг хүчин байлаа. Өөрөөр хэлбэл, олон жилийн турш төрийн эрхийг атгаж байсан МАН-ыг У.Хүрэлсүх удирдаж орсон бол 16 жилийн турш зөвхөн хөндлөнгийн ажиглагч, хянагч АН-ыг Д.Эрдэнэбат хөтлөн хүч үзэхээр шийдэж билээ. Хүч тэнцвэргүй намуудын байрлалыг солиход генсекүүдийн үүрэг оролцоо дэндүү их байсныг сонгуулийн үр дүн гэрчилнэ.
Ах намын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд жинхэнэ утгаар нь хувьсгал хийж чадсан. Тэрбээр Н.Энхбаярын гэх тодотголтой МАХН-ыг Ардын нам болгон өөрчилж, посткоммунист дэглэмийг унагав. МАХН-ын ууган нэрийг сэргээсэн авторуудын нэг ч яах аргагүй тэр. Тэрбээр “Манай нам нэрээ өөрчилснөөр УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдал хүлээвэл хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн зоригтойгоор мэдэгдсэн. Түүнчлэн намын нэрийг өөрчлөөд зогсохгүй УИХ, Засгийн газарт намынхаа нэр хүндийг унагасан, авлига хээл хахуулийг хөгжүүлсэн, нийгмийн завхралыг бий болгосон гэгдэх хүмүүсийг цэвэрлэх аяныг өрнүүлэхийг хүссэн.
Мэдээж, их цэвэрлэгээг генсек гардан хийнэ. Н.Энхбаяр салан тусгаарлаж, МАХН-ыг өмчирхөж, ах намаас шахагдаж буй гишүүд нь тийш сэм гүйлдэнэ. Иймэрхүү ээдрээтэй үйл явдлыг эхлүүлсэн хүн ч тэр. Хэдий танхай, зоримгоороо алдартай ч намын ажилд олон жил нухлуулсан хүний хувьд нүүдлээ намын удирдлагын олонхийн дэмжлэг авахгүйгээр тооцож хийх хүн нь тэр биш. Юутай ч армид бэлтгэгдсэн Ардын намын генсек байлдааны тактикаар намынхнаа хөдөлгөн сонгуульд орсон.
Харин ууган улс төрийн намын хагарлыг хөндлөнгөөс ажиглаж суусан АН 2012 оны сонгууль биднийх гэж баярлаж эхлэв. Гэхдээ үүнийг баталгаажуулахын тулд Д.Эрдэнэбатын үүрэг роль их. Гэхдээ улс төрийн тавцнаа 20 жилийн туршлага хуримтлуулсан У.Хүрэлсүх, дүүргийн Засаг даргын албанаас улстөрчийн намтраа эхэлсэн Д.Эрдэнэбат хоёрын хооронд тун их ялгаа бий. Сонгуулийн өмнө АН-ын рейтинг үнэндээ л шалны алчуурны дайтай байв. Гэсэн хэдий ч түшиж тулах хүн цөөтэй Д.Эрдэнэбат бууж өгөөгүй. “Монгол хүн 2020” хэмээх хөтөлбөрөө танилцуулах нэрийдлээр жилийн өмнөөс 21 аймгаар хэсүүчилсэн. Аймаг бүрд очиж, намынхаа гишүүд, дэмжигчидтэй нэг бүрчлэн тулж, үүний зэрэгцээ иргэд сонгогчидтой уулзан сонгуулийн сурталчилгаагаа хийж явав. Намын дарга нь МАНАН-д төөрж, эрх баригч намын дэргэд хажуу өрөө түрээслэн амьдарч байсан үе. Ямартаа л Д.Эрдэнэбат намын даргынхаа дагаар орсон Хамтарсан засгаас гарах тухай хэдэнтээ санаа оноогоо илэрхийлж байлаа. Төд удалгүй намын дарга Н.Алтанхуяг генсек Д.Эрдэнэбатаа солих нь гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд чих дамжин ниссэн юм. Улмаар нам дотор генсекийн суудлын төлөөх марафон ч хүчээ авах нь тэр. Гэвч сонгуулийн өмнө зүрхээ солих нь зохисгүй хэмээн түүнийг суудалд нь үлдээв. Энэ нь ч зөв алхам байлаа. Аймгуудын намын хороодоо зангидаж чадсан Д.Эрдэнэбат ардчиллын хөх тугийг Ардын намын тугаас ялгаруулж дөнгөсөн юм.
Өдгөө дээрх хоёр генсекийн нэг нь эргэж харахгүйгээр явсан бол нөгөө нь Орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулиар хамгийн сайн зөвлөгчийн байр сууринаас оролцлоо. МАН-ын генсек Г.Занданшатарын хувьд улс төрийн туршлага арвин ч энэ удаагийн сонгуулиар түүнд дэвсгэр дутлаа. Нам нь хоёр талцалж, аваргын нэг штабын нөхдөөс нь өөр хүн бараг л хөдөлсөнгүй. Хэрэв хэдэн зуун мянган гишүүнтэй энэ нам шат шатандаа гараа хөдөлгөсөн бол аварга алдахгүй байх байсныг сонгуулийн дүн харууллаа. Харин Ц.Оюундарийн хувьд улс төрийн намтар болоод туршлагагүй нэгэн. Гол нь шинэхэн нарийн бичгийн даргад зөвлөгч, бас дэмжигч олон байсан нь ялалтыг авчирлаа. Сонгуулийн хувьсгалд намынхаа сервер болж оролцох учиртай хүмүүс бол генсек. Хэрэв генсек нь бодлогогүй үйлдэл хийвэл аюул авчирдгийг У.Хүрэлсүх мэдрүүлсэн бол нам нь талцах нь ямар уршигтайг Г.Занданшатарын үе харууллаа.
bcudzzt · 2013/07/12
iAxFV* , [url=http://czleldamqjgt.com/]czleldamqjgt[/url], [link=http://hniflfrtkvmk.com/]hniflfrtkvmk[/link], http://ukrgtvewgpof.com/
сайхан · 2013/07/06
МАН-ийн доторхи илжирч ялзарсан үмхий ******хайг нь цэвэрлэхийн тулд задралруу зоригтой хөтөлсөн Хүрэлсүхэд баяр хүргэх хэрэгтэй. Энэ задралыг салаа замаар хөтөлсөн зоригт Энхбаярыг дурдахгүй байж болохгүй түүнд бас баяр хүргэе. Харин одоо намаа шинэчлэхээр зориг шулуудаад байгаа залууст хэлхэд өнгөцхөн цэврэлгээ хийх юм бол ахиад идээлэх хавдар тул гүнд нь хүчтэй дооз өндөр сайн тариа хийж энэ өвчнөөс намаа салгаж чадах ба ц******ид өвчлөхгүй байхын тулд ариун цэвэрийн дүрэмтэй болж чанд мөрдвөл зохино. Амжилт хүсэе залуусаа
Зочин · 2013/07/05
MТэнэг Аюурсайхан намын хүмүүстэйгээ хариуц******** тооцно гэж өвчигнөж байхаар эхлээд хар машинаа шалгаач. Хар машин хэрэглэх болсон цагаас хойш ялагдал хүлээх болсон гэдгээ мэдэж байна уу ************аа