-ТЭРБЭЭР АЖЛААСАА ЧӨЛӨӨ АВЧЭЭ-

Нэг эрээс болж  тат­варын хоёр байцаагч бүс­гүй нэ­гийнхээ амийг хө­нөө­сөн ноцтой хэрэг Баян­гол дүүрэгт гарлаа. Хоёр бүсгүйн бие бие­ний­гээ үзэн ядах болсон энэ хэрэг Д.Батболд хэ­мээх залуугаас үүдэлтэй. Үнэтэй машин авч өгч хоёр бүсгүйн дунд  гүйсэн тэр эрд харин ямар ха­риуцлага тооцох вэ гэсэн асуудал гарч байна. Хуу­лийнхны үзэж буйгаар Д.Батбол­дод эрүүгийн хариуц­лага тооцох ямар ч үндэс­лэл байх­гүй гэнэ. Харин гэр бүлийн хүрээнд ёс зүйн асуудал яриг­даж болох аж. Нэг ёсондоо хоёр бүс­гүйн амьдралаар тоглож, нэгийг нь шо­роонд булж, нөгөөг нь шоронд хийсэн Д.Бат­болд гэж хэн бэ. Энэ талаар бид нэхэн сурвал­жиллаа.

Д.Батболд Уул уур­хайн яамны Төрийн за­хиргааны удирдлагын газрын даргын албан тушаалыг хашдаг юм бай­на. Эрдэс баялаг, эрчим хүчний яам байхад Хуулийн хэлтсийн дар­гаар ажиллаж бай­жээ. Түүнээс өмнө тат­варын хэлтэст ажиллаж байсан. БНСУ-д мөн амьдарч байсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Хуульч мэр­гэжилтэй. Эрдэс бая­лаг, эрчим хүчний яам салахад Ашигт малт­ма­лын яаманд үлдэж Тө­рийн за­хиргааны удирд­ла­гын газарт ах­лах мэр­гэжилтэн хийж байжээ. Тэрбээр гурван жилийн өмнө Ч.Туяа хэмээх татварын бай­цаагч бүсгүйтэй та­нилцаж нэг гэрт амьдрах болсон бай­на.  Төрийн захиргааны удирд­­лагын газрын дарга болсны­хоо дараа  сэтгэл нь хувирч өөр бүсгүй­тэй явах болсноос Ч.Туяа Д.Бат­болд нарын хоо­ронд хагарал үүс­чээ. Маргал­дах болгондоо Ч.Туяа нь "Тэр хүүхнийг чинь ална" хэмээдэг байсан тухай Д.Батболд мэ­дүүлсэн байна. Д.Батболдыг цагдаагийн­хан түр саатуу­лаад байгаа бө­гөөд энэ хэрэгт ямар нэгэн байдлаар оролц­сон эсэхийг нь шалгаж буй гэнэ. Түүнийг Ашигт малт­малын газрын дарга асан Д.Батхуягийн хүн гэж зарим эх сурвалж хэлэв. Д.Батбол­дын ээж аав Хөвсгөл айм­гийн Арбулагийнх аж. Ха­рин Д.Бат­болд Улаанбаатар хотод төрсөн юм байна. Түүнийг ажилдаа зүт­гэлтэй, хө­дөл­мөрч гэж яамныхан нь магтаж байв. Д.Батболд сүү­лийн хэд хоног ажилдаа ирэх­гүй бай­гаа бөгөөд чөлөө ав­сан хэ­мээн Уул уурхайн яам­ныхан ярьж байлаа. Ч.Туяа нь харин ааш түргэнтэй эмэгтэй гэнэ. Ч.Туяа нь талийгаач Э-г хө­нөөхдөө Д.Батболд руу утас­даж хэлсэн гэх мэдээлэл ч байгаа аж. Мөн "Надаас салбал би чиний "но"-г хэлнэ" хэмээн Д.Батболдыг сүр­дүүлдэг байсан тухай Ч.Туяа­гийн ойрын эх сурвалж мэ­дээлжээ.

Г.ЯЛГУУН