Би гэр бүл салгах юм гэж үү?
2013/07/04
Би монголдоо томоохон компанид удирдах албан хашдаг бүсгүй. Би 3 их сургууль төгссөн. Хар багаасаа эцэгийн хайрыг бүрэн мэдрээгүй өссөн гэж хэлж болно.
Аав минь намайг л мэдээ орхын архи уудаг байсан. Тэгээд ээжийг минь үргэлж зоддог байсан. Тэгээд ч тэр үү архи даадаггүй агсам таьдаг хүмүүст их дургүй. Их сургуульд сурч байхад минь ээж минь хорвоог орхисон. Ээжийгээ нас барахад хажууд нь байж чадаагүй болохоор надад маш их харамсалтай байсан. Ээжийгээ би үргэлж бурууутгаж ааваас салж чаддаггүйг нь буруу шаадаг байснаа бодохоор үнэхээр их харамсдаг. Эмэгттэй хүн аавтайгаа адил хүнтэй суухыг хүсдэг бол би бол эсрэгээрээ. Ээжийгээ өнгөрсөний дараахан маш их ганцаардаж сэтгэлээр унаж эхлээд хичээлд дараа нь ажилд улайран зүтгэх болсон. Мөнгө ч сайн олдог баяжсан. Мөнгө олохоороо л зориулья гэсэн ч зориулах хүн бахгүй болсон болохоор маш их гутарч нэг хэсэг маш их шоудсан даа.
25 насны төрсөн өдрөөр би анхны хайртайгаа учирч байлаа. Түүн рүү харахад амьдралдөа хамтаа хийх сайхан зүйлс нүдэнд харагдаж маш их огдолж бүхнээ зориулахад бэлэн байсан. Анхны болзоо анхны шөнө… Би урьд нь нэг ч хүнтэй унтаж байгаагүй гэтэл найз залуу минь маш их уурлаж заавал худлаа сайн охин царайлах хэрэггүй гэж маш их уурласан. Яагаад ийм хатуу юм бэ? Би анхны шөнөө хэнтэй өнгөруулсэнээ мэдээгүй өнгөрчээ! Тэр хэсэг таг болсон нэг өдөр халамцуу ирээд шууд л зочид буудалд орохыг санал болгосон би зөвшөөрөөгүй. Тэгээд дахиад л таг чиг түүнийг маш их санаад гэрт очиход тэр ч намайг маш их санасан гээд бүх зүйл сайнаар эргэсэн., Бид хүүхэдтэй болсон. Гэвч тэр үед би дөнгөж тушаал дэвшээд завгүй байсан тул хүүхэдтэй болсноо түүнд хэлэлгүй авах уулчихсан юм. Тэр мэдчихээд надад уурлаад таг болсон. Нэг удаа манайдд ирээд муу янхан чи миний хүүхдийг алсан. Чи сайнаа үзэхгүй дээ гээд харааж зүхсэн. Дараагийн удаа ирэхдээ надтай хүчээр унтаж намайг их гомдоосон. Тэр одоо өөр хүнтэй суусан. Бид нэг компанид ажиллаж байгаа. Бид ажил хэргээр үргэлж уулздаг. Би түүнийг уучилсан.
Тэр ч надад хайртай. Эхнэртэйгээ нийлэмж муу. Хүүхдээ бодоод суусан гэх юм. Явал дээр вэ. тэр надаас сүүлийн үед үргэлж секс хийхийг санал болгох болсон. Би ч түүнийг хүсч байна. Одоо нас ч явж байна. Намайг үүнээс илүү хайрлах хүн олдох бол уу? Сүүлийн үед ааш зан минь ч өөрчлөгдөж маш их ууртай явах боллоо. Өөртөө ч энэ амьдралдаа уур хүрч байна.