Хатагтай нарын маргаан "цагаан хадгаар төгсөв"
2015/09/23
"Exclusive" компанитай татварын асуудлаас болж үүдээ барих гэж буйгаа зарлаж олонд үнэгүй хувцас тараана хэмээж нийгэмд нэлээдгүй шуугианыг тариад авсан.
120 сая төгрөгийн үнэ бүхий хувцас үнэгүй тараахаар боллоо гээд жиргэж олны цуглуулсан Г.Майцэцэг "Жексон амьд гэдэг шиг бид ч амьд дампуурахгүй" хэмээн мэдэгдэв. Уг асуудал Ерөнхий сайдын чихэнд хүртэл хүрч тэднийг хүлээн авч уулзалт хийсэн билээ.
Уг уулзалтын үеэр “Эксклюзив” компанийн захирал Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Д.Бадам нарын нүүр тулсан. Өчигдөр Г.Майцэцэг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн дарга Бадамаас цагаан хадаг барьж, уучлал гуйсан тухайгаа твиттэрт жиргэв.
Энэ тухай Д.Бадамаас тодруулахад, "Өчигдөр хуралтай байх үеэр цагаан хадаг бариад ороод ирсэн. Өмнө нь болсон хар муу зүйлсийг ингээд мартацгаагаад эвлэрье гэж ирсэн. Би хариуд нь хэвлэлээр намайг болоод татварын албыг чи багагүй гүтгэж доромжилсон. Надад цагаан хадаг бариад яахав. Чи энэ бүхнээ албан ёсоор хэвлэл мэдээллүүдээр хэлж, засч залруул гэж хэлсэн. Уг нь надаас ингэж уулчлалт гуйж байх үед нь ТВ8 телевиз байсан. Яагаад гаргахгүй байгааг нь сайн мэдэхгүй юм" гэлээ.
Ямартай ч Монгол улсын хоёр иргэний үл ойлголцол зөвшилцөлд хүрч цагаан хадгаар төгсөв бололтой.
О.Ариун
bold · 2015/09/28
bayangoliin tatvariin baitsaagch naraas sain humuus zondoo baidagshdee.bayrmaa.pootoi.zolzaya geh met.
soeloo · 2015/09/28
tatvariin baitsaagch nar er ni ih muuhai huniig setgel sanaagaar unagaj ih hemjeenii torguuli tavij daramtalj mongo nehdeg. bi lombard ajiluuldag yum.bayangol duurgiin tatvariin baitsaagch. narantuya baitsaagch estoi daramtalj baigaad mongo avdag estoi muuhai baitsaagch shuu.
Зочин · 2015/09/28
Maitsetseg mini dee . Tatvariinhanaas uuchlalt guij yah yum be. Avilgatai temtseh l heregtei sh dee
Durgui hurew · 2015/09/25
Tatvar uhtlee tuldug manai kompani odoo tuluhguieee nowsh gej hen tulj hen urshuuguj baih yostoi gej!!!!!!!!!
Зочин · 2015/09/24
Mongolchuudiig yduu doroi tarhinii turaaltaig gaihaad bsn muuhai hvvhen. Gadaadinhan ch gsn vnegui zuild durtai bzdee uls undestnee doromjilj bdg ene hvvhen oro tarhi ni iljirsen bh. Ichihgvi tsagaan hadag barilaa gnvv yaj ingej pyldaganaj chaddg bnaa nerteiger ni sheesiig ni zoogood baasoig ni husahgvi dee archaagvi hvvhen.
Зочин · 2015/09/23
iim myysain umhiirch yalzarsan abilgachdad byyj ugdug myy l bn.
irgen · 2015/09/23
Maitsetseg buruul zuil hiisen ymchin