Монгол наадам урианхай сурын харваагаар эхэллээ
2013/07/07
Ардын хувьсгалын 92 жилийн ой, Хүннү гүрний 2222 жилийн ой тохиосон үндэсни их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэллээ. Энэ жилийн урианхай сурвын харваанд нийт 170 гаруй харваач цэц мэргэнээ үзэж байгаагийн дотор дархан мэргэн М.Батгэрэл, хошой мэргэн А.Хонгор, улсын мэргэн Х.Болдбаатар нарын тэргүүтэй хүмүүс оролцож байна.
Энэ жил урианхай сурын харвааны дүрмэнд өөрчлөлт орсон бөгөөд өмнө нь 20 онож, спортын дэд мастер болдог байсан бол энэ тоо 21 болж нэмэгдсэн байна. Харваачид нийт 30 сум тавьснаар Урианхай сурын тэмцээн дүнгээ гаргах юм.