Асуудалтай 10 хувь
2015/09/26
Шийдлийн засгийн газрын зүгээс орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь болгож, үлдсэн 20 хувьд Хөгжлийн банкнаас баталгаа гаргах ажлыг эхлүүлнэ гэх сүржин мэдэгдлийг өнгөрсөн гуравдугаар сард хийсэн.
Орон сууцны 8 хувийн хүүтэй ипотекийн зээл 2013 оны долдугаар сараас хойш хэрэгжиж эхэлсэн гэдэг утгаар иргэд урьдчилгаа төлбөр буурах мэдээг алга ташин хүлээж авсан нь үнэн. Ерөнхийдөө орон сууц худалдан авах сонирхолтой иргэдийн 30 хувиа төлөөд зээлэнд хамрагдах чадамжтай хэсгүүд байрандаа орчихсон гэх тооцооллыг эдийн засагчид хийж байгаа.
Энэ утгаар урьдчилгаа 30 хувийн хуримтлал дээрээ гацчихаад байсан иргэд хагас жил энэ шийдвэр эцсийн байдлаар батлагдахыг хүлээж буй. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш иргэд “ирэх сард” гэсэн өртөөллөөр хүлээсээр өнөөдөртэй золгож байна. Тэр нь ч аргагүй. Сар бүр л удахгүй гарна, өнөө мөдгүй олгож эхэлнэ, энэ сарын сүүлээр эхлүүлнэ гэх утгатай мэдээллийг албаныхан хэвлэлийн хурал зарлаж байгаад л хийдэг уламжлал тогтсоор удлаа.
Гэвч байдал тэс өөрөөр эргэж, зөвхөн “боломжит гарцыг эрж байгаа” гэх тайлбарыг салбарын шинэхэн сайд нь саяхан тодотгов. Энэ зуур хэвлэлүүд 10 хувийн урьдчилгаа төлбөрт зээлийн журмыг танилцуулж, уг зээлэнд хамрагдах боломжтой 7-15 бүлгийн амжиргааны түвшинд багтсан эсэхээ хэрхэн шалгах талаар хүртэл мэдээлэл өгсөөөр байна. Хөгжлийн банкнаас өчигдөрхөн зээлийн журам эцэслэн батлагдаагүй болохыг мэдээлэв.
З.Баянсэлэнгэ сайд “Би энэ зээлийн хэлбэрийг дэмжиж байгаа. Манай яаман дээр ирж байгаа санал гомдлуудын дийлэнх хувь нь энэ төрлийн асуулга байна лээ. Д.Цогтбаатар сайд энэ ажлыг эхлүүлсэн. Би буруутгаж байгаа юм биш. Гэхдээ хэт сэтгэлийн хөөрлөөр хандаж, тооцоо судалгаа муутай байдлаар ажлаа эхлүүлсэн” гэх тайлбарыг өгөөд буй.
Чухам тиймээс л шинэ салбарын сайд нь ийм төрлийн зээл олгож болох эсэх боломжийг олон өнцөгөөс судалж байгаа юм байх. МАН-ын зургаан сайдыг засгаас гарахын өмнөх долоо хоногт Д.Цогтбаатар сэтгүүлч нарт “Таван талт хэлэлцээр байгуулахаар бэлтгэгдэж байгаа. Энэ гэрээ байгуулагдсанаар Монгол банк, Хөгжлийн банк хоорондын гэрээ байгуулагдах эрх үүснэ. Дараа нь Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийснээр иргэдэд зээл хүрч эхэлнэ” гэх тодруулгыг өгч байв.
Гэрээний явц өнөөдрийн байдлаар яг тэр түвшинд нам зогссон буюу таван талт гэрээ нь хийгдээгүй байгаа аж. Шинэ сайдын ярианаас харахад эхний боловсруулагдсан байдлаар шууд үргэлжлүүлээд гэрээ үзэглээд явчихгүй бололтой. Холбогдох газруудаас санал авна, тэгээд боловсруулна гэх бөөрөнхий зүйл ярьж байгаа.
“Сайд байх хугацаандаа ямар ч байсан энэ асуудлыг урагшлуулна” гэж З.Баянсэлэнгэ ам алдсанаас харахад энэ шийдвэр тийм ч амархан гарчихгүй нь бололтой. Одоо тэгэхлээр Д.Цогтбаатар нийгмийн сэтгэхүүйгээр баахан тоглосон хэрэгт унаж таарав.
Тиймээс ч ирэх жил өрийн таазаас хамааруулан, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бий эсэхийг Сангийн яамыг судлах чиглэл засгийн газраас өгсөн. Бондын төлөлт ирэх жил залгаж, төсөв энэ онд хоёр удаагийн тодотголд орох нь тодорхой болоод байгаа эдийн засгийн бараан таамаглал дунд үнэндээ амлахад бэрх даалгавар гэвэл энэ асуудал хамгийн эхэнд нэрлэгдэнэ.
Ж.Мядагбадам
Эх сурвалж: www.TODAY.mn
Зочин · 2015/10/13
БАЯРЦОГТЫН БУРУУ БАГА. ХАРИН ОЮУТОЛГОЙ, ТАВАНТОЛГОЙГ ГАДААДЫНХАНД ЗАРААД БУРУУГАА БАЯРЦОГТРУУ ЧИХЭЭД ХААНА Ч БАЙГАА НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЭХ ОРОНДОО Ч ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН МАН-ЫН ДАРГА АСАН БАТБОЛД, С.БАЯР НАР БОЛ ЖИНХЭНЭ ЭХ ОРНОО ХУДАЛДСАН, МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛСЭН ХУЛГАЙЧУУД ГАРЦААГҮЙ МӨН. .ШҮХ 88583399
Зочин · 2015/10/13
TV-9 ТЕЛЕВИЗИЙН ЭФИРИЙН САХИЛГА БАТ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ИЙМ АРЧААГҮЙ НОЛЬ ЯВСАН. ТЕЛЕВИЗИЙН АЖИЛТАНГУУД НЬ ЭФИРИЙН ӨМНӨ БЭЛЭГ ЭРХТНЭЭ ГАРГАЖ ГОЗГОНУУЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОНО. ОДОО Ч ГЭСЭН САЙЖИРСАН ЮМ БАЙХГҮЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛААД, ГЭМГҮЙ БУСДЫГ ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ ГАЗАР ДОР ОРТОЛ ХУДЛАА МУУЛААД БАЙЖ БАЙНА. ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭХ Н.ЭНХБАЯРЫГАА ХЭЛМЭГДСЭН Л ГЭЖ БАЙГАА. ЭНХБАЯР НЬ ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДСЭН Л ЮМ БОЛ, ҮНЭХЭЭР ӨӨРӨӨ ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ ТИЙМ ШУДРАГА АРИУН ХҮН ЮМ БОЛ ИНТЕРПОЛООР ХАЙЛГААД ЭРҮҮЛЭЭД БАЙГАА ХАМ ХЭРЭГТЭН МОНГОЛДОО ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ХУЛГАЙЧ ДҮҮ ЭНХТУЯА, У/Б ХОТЫН МАХН-ЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН НАЙЗ БИЛЭГТ, ТУСЛАХ БАЙСАН Б.ХУЯГ НАРЫГАА ДАГУУЛЖ ИРЭЭД ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТЛООД, ЭХ ОРНЫХОО ЦЭНГЭГ АГААРААР АМЬСГАЛААД, ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭЭД САНАА АМАР ЯВЖ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ. ТЭГЭЖ Л ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР ЭНХБАЯРЫГ ХЭН АРИУН ГЭЖ ИТГЭХ ЮМ. МОНГОЛЧУУДЫГ ТИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ. БИЧЛЭГ НЬ Ч БАЙГАА. ШҮХ 88583399
zochin · 2015/09/26
mongold 30 huwiin uridchilgaa tolood bair awah chadwartai orh duussan gedegiig mongol bank sudlasan yum bna le irgediinhee orlogiin chadwart tohiruulay geheer yalt ch vgvi 10 huwi bolgoj taarah geed 20 huwiig ne heneer toluuleh uu geheer mongol bank zasgiin gazaraar mogoi bariulj baigaa ne ene anhnaasaa ene hutulbur mongold yamar ch hereggvi hutulbur baisan ne ilt bolj bna hamgiin engiineer bol ter 20 huwiig zeeldegch ooroo tolohoor bolgoj juramaa garga l da hudlaa 5n talt ch geh shig hen ne tegeed 20n huwiig batlan daah mongotoi yum mongo baihgvi hooson batlan daalt hiij ter chigtee dampuurah wii dee