Дүнжингарав худалдааны төв рүү нийтийн тээвэр зорчиж эхэллээ.
2013/07/07
Дэлхийн жишигт нийцсэн Дүнжингарав худалдааны төв үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа билээ. Монголдоо хамгийн анхны, хамгийн олон салбарыг хамарсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, 06.11-нд албан ёсны нээлтээ өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулж сүр дуулиантайгаар нээлтээ хийснээр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгвэл өнгөрсөн бямба гарагаас эхлэн тус худалдааны төв рүү:
- Толгойт – Дүнжингарав
- Өнөр хороолол – Дүнжингарав
- 3,4-р хороолол – Дүнжингарав чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ. Цаашдаа нийт 8 чиглэлд Дүнжингарав худалдааны төв рүү нийтийн зорчигч тээвэр зорчихоор төлөвлөж байна. Мөн 07.05-нд худалдааны төвийн баруун урд уулзвар дээр замын цагдаагийн пост албан ёсоор ашиглалтанд орсон бөгөөд тус постыг Дүнжингарав худалдаан төвийхэн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байна. Энэхүү пост ашиглалтанд орж байнгын зохьцуулалт хийгддэг болсоноор тус уулзварын ачаалал эрс багасна гэж замын цагдаагийн газраас мэдэгдсэн юм. Дүнжингарав худалдааны төв нь албан ёсоор ашиглалтанд орсноороо нийгмийн хариуцлагыг маш өргөн хүрээнд хэрэгжүүлж, олон олон ажлыг хийж бүтээхийн эхлэл болгож энэхүү ажлуудыг хэрэгжүүлж байна. Дашрамд дуулгахад тус худалдааны төвд “Наадам экспо” үзэсгэлэн худалдаа 07.12-г дуустал явагдаж байгаа бөгөөд өдөр бүр 10.00-20.00 цагийн хооронд ажиллаж байгаа.
- Үзэсгэлэн худалдааны өдөр бүрийг өөр өөр хөтөлбөртэй болгон зарлан ажиллаж байгаагаас маргааш буюу 07.09-нд “Үндэсний хувцасны өдөрлөг” болно. Энэ өдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэл болгож наадамчин олон маань Дүнжингарав худалдааны төв дээр үндэсний хувцастай ирж “Хамгийн шилдэг үндэсний хувцастай хүүхэд”, “Хамгийн шилдэг үндэсний хувцастай хос”, “Хамгийн шилдэг үндэсний хувцастай гэр бүл”, “Шилдгийн шилдэг оролцогч” гэсэн шагналуудын эзэн болж гарын бэлэг, мөнгөн шагнал хүртэх боломжтой юм.
Жич: 07.10, 07.11, 07.12-нд Дүнжингарав худалдааны гадаа талбайг наадамчин олны тээврийн хэрэгсэл байршуулах авто зогсоол болгож эндээс нэгдсэн байдлаар төв цэнгэлдэх рүү том оврын автобус үнэ төлбөргүй зорчино.
Дүнжингарав худалдааны төв рүү нийтийн тээвэр зорчиж эхэллээ
Цаашдаа 8 чиглэл тус худалдааны төв рүү зорчихоор төлөвлөж байна.
Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвар дээр замын цагдаагийн Пост ашиглалтанд орлоо
Гадаа талбайд Монгол гэрийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна,
07.09-нд Үндэсний хувцасны өдөрлөг болно.
Гар урлалын Монгол үндэсний бүтээгдэхүүнүүдийг мөн авах боломжтой
Гар урлалын Монгол үндэсний бүтээгдэхүүнүүдийг мөн авах боломжтой
Гар урлалын Монгол үндэсний бүтээгдэхүүнүүдийг мөн авах боломжтой
Монголд үйлдвэрлэв хэсэгт зарагдаж буй Монгол гуталнууд
Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг өргөн сонголттойгоор худалдан авах боломжтой
Наадам экспо үзэсгэлэн худалдаанаас баярын идээгээ авах боломжтой
Наадам экспо үзэсгэлэн худалдаанаас баярын идээгээ авах боломжтой
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх