О.Магнай “томров”
2013/07/08
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Намайг хэн хэлхэв, нохой хэн саахав” гэгчээр л аяглаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ШӨХТГ-ын дарга 9 ажилтнаа хууль бусаар ажлаас нь халсан.
Түүнийгээ энэ бол миний зөв. Эд нар ажил хийдэггүй. Ажил дээрээ унтдаг. Ийм хүмүүстэй би ажиллаж чадахгүй гэх мэтээр мэдэгдэж байсан билээ. Харин түүний олон албан хаагчийг нэг дор ажлаас нь халсан байдлыг Төрийн албаны зөвлөл хуралдаанаараа хэлэлцээд ШӨХТГ-ын байцаагчид хууль бусаар ажлаас халагдсан байна гэсэн дүгнэлтэнд хүрээд байгаа юм. Гэвч магнай дарга ТАЗ-ын энэ дүгнэлтийг эсэргүүцэн, том толгойлж, эдгээр албан хаагчдийг ажилд нь эргүүлж авахгүй гэдгийг хэвлэлээр мэдэгдээд байна. Тэр бүү хэл. Эдгээр албан хаагчдийг ажилд нь эргүүлэн томилох гэж байгаа бол эхлээд намайг “зайлуул” ухааны зүйл ярьж байх.
ШӨХТГ бол О.Магнай гэх хүний хувийн компани биш ээ. Энэ бол төрийн байгууллага. Тус газрын дарга Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг дагах л учиртай. Тэгээд ч төрийн албаны зөвлөлийн албан тушаалтныг надтай ирж уулз гэж томрох ч гэж. Ёстой л хүндээ хөнгөнөөс өгнө гэгч нь энэ байх.
Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Би ажил хийдэггүй хүмүүстэй хамтарч ажиллахгүй. Энэ бол миний зарчмын байр суурь. ТАЗ-ийнхөн юу мэдэж тийм шийдвэр гаргасныг би мэдэхгүй байна. Энэ дашрамд тийм шийдвэр гаргасан Цогтоо гэдэг дарга ойрын үед надтай ирж уулзаасай гэж танай сониноор дамжуулан хүсэх байна. Ажил хийдэггүй, санаачилга гаргадаггүй, сэтгэлгүй хүмүүст Монголын төрд зай байхгүй. Тийм хүмүүсийг ажилд нь эргүүлж ав гэж байгаа бол эхлээд намайг явуулах хэрэгтэй гэж хэлье.” гэжээ.
Одоо тэгээд О.Магнайгийнхаар бол хууль Төрийн албаны зөвлөлийн Цогтоо гэж дарга түүнд очиж, буруу шийдвэр гаргаж, хэмээн загнуулах ёстой юм уу, эсвэл торгуулах ёстой юм шиг байгаа юм. Хүн бүрийн талархалыг хүлээж, шагнал болгоныг үлдээж тунгаалгүй аваад байгаа ШӨХТГ-ын дарга биеэ тоож байна гэж бодохоос өөр арга алга. Тэгээд ч ер нь олон арван шийдвэр гаргаж, тийм зүйл хийнэ, ийм зүйл хийнэ, ийм гоё болгоно, ийм сайхан болгоно гэх зүйлийг хэвлэлээр зарлаад байгаагаас биш амьдрал дээр хэрэгжээд олон түмнийг баясгаад байгаа зүйл ч ер нь тун ховор доо. Тэгэхээр эртнээс биеэ тоож, хамраа сөхөөд юу хийх вэ Магнай дарга аа. Буруу зүйл хийсэн бол түүндээ зэмлэл хүртэж, алдаагаа засаж, зөв зүйл хийсэн бол тэнгэрт гартал магтуулж байх нь зүйн хэрэг. Өөрийнхөөрөө ингээд зүтгээд байвал таны нэр хүнд нэг л өдөр дээрээс унах буй. Унах унахдаа чанга унаж мэдэх л юм. Ер нь ч тэгээд ажилчид муу байна гэж байгаа бол тухайн газрын удирдлага ажлаа хийж чадахгүй байна л гэсэн үг. Ажилчдын амжилт удирдлагын ур чадвараас бас хамаардаг юм шүү.
Н.Чинзориг
Зочин · 2013/07/15
Zuv Zuv ajla hiideggui meddeggui turiin alban haa****d tsaana chin zunduu shuu dee. Komputere ch barag asaaj chadahgui yumnudiig ****uulval taarna. Mongol heleeree ch bichij chadahgui nuhduudees ***lgalt avch baij turd avah heregtei shu.
Зочин · 2013/07/15
metr kvadratdaa hurehgui baigaa bairaa butsaah geheer geree tsutsalval 20 huvi suutgaad uldsen munguu av geh yum. Ingej ***irooj bolohgui bizdee. Magnai dargaa ene luivriig anhaarch uzeech.Jishee tatahad odoo barigdaj baigaa gemtliin emnelgiin urd barigdaj baigaa Korea Town geed barilga baigaa ochood hemjeed uzeerei.
Зочин · 2013/07/15
Shine bairnuud ni metr kvadratdaa hurehgui yum. Munguu hasuulah geheer 20 huvi hasaad mungiig ni ugnu gej ulaam tsaim luivar hiigeed baih yum. Eniig shiidej uguuch.1 metr kv talbai yamar unetei bilee getel 3-4 metr kv dutah enuuhend baih yum
news · 2013/07/13
LjJLGl Wow, great blog post.Thanks Again. Awesome.
Зочин · 2013/07/11
Daravgar patsaan
Зочин · 2013/07/10
Ajil hiideggui turiin alban haa****d ikh shuu.
Зочин · 2013/07/10
ajil hiih chadwargui sonirholgui huneer yaadag yum buv amjil maagii
Зочин · 2013/07/10
МАГНАЙ даргаа, СӨХ-ны асуудлыг шийдэж өгөөч, арай замбараагүй мөнгө нэхэх юмаа, ямар ч хууль дүрэмгүй шулж байна, бас сүлжээ үүссэн байна, шинэ байруудыг уралдаж эзэгнэдэг болжээ
Зочин · 2013/07/10
Магнайг дэмжиж байна, арын хаалганы хэдэн нөхөд ажлаа хийж чадахгүй, хийе гэхээр ажилд оруулж өгсөн хүмүүстэйгээ тулж таараад байсан юм байгаа биз, х******** нь зөв
Зочин · 2013/07/10
zuv zuv