Сэтгүүлч, зохиолч Б.Галаарид МУСГЗ боллоо
2013/07/08
Ардын Хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан утга зохиолын салбарынхан шилдэгээ тодрууллаа. Монгол үгийн шур сувдыг түүж, зохиол бүтээлээ бичдэг Монгол зохиолчид өнөөдөр хөдөлмөр бүтээлээ үнэлүүлж байна.
МЗЭ-ийн шагналыг яруу найрагч Х.Байыт “Сэрэхүйн сэржим”, Б.Сарантуяа “Бүсгүй”, Д.Гансүрэн “Дүрслэлүүд-1,2”, Г.Бямбажав “Намайг бүтээсэн он жилүүд”, Ц.Эрдэнэбаатар “Долоо дахь үеийн үрсдээ”, Л.Мөнхбаатар “Эрх чөлөөний бүжиг”, Ц.Доржсэмбэ “Хэд дэх бороо”, Д.Батсүх “Согоон цэцэг”, Г.Пүрэвдорж “Өгүүллэгийн түүвэр”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналыг залуу яруу найрагч Н.Минжинсайхан, Б.Энхтөр, төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Ш.Сүрэнхор, П.Батхуяг, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Наганбуу
Б.Туяа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Н.Бадамжав, Н.Мандал, Ч.Норовсүрэн нар шагнуулжээ. Мөн нэрт сэтгүүлч, зохиолч Б.Галаарид Монгол улсын Соёлын гавьяат Зүтгэлтэн боллоо.