"Гоёл-2014" наадмын топ модель болсон. Бусад топуудаасаа гэр бүлтэй гэдгээрээ ялгарч байсан ч удалгүй хосууд салсан.

Түүний амрагаар “Хөх чоно” группийн өв залгамжлагч П.Мөнхтулга тодорсон. Топ болоод нөхрөө сольсон гэх шуум дэгдсэн билээ. Тэгвэл уг асуудалд удтал чимээгүй байсан С.Ариунбилэг "Амьдрал мэдэхгүй өсвөр насандаа хүүхэдтэй болоод амьдрал зохиочихсон. Нэгэнт хүүхэдтэй болчихсон юм чинь амьдарна, болно, бүтнэ гэж бодоод зориглосон. Таван жил хамт амьдрахдаа амьдралаа босгох гэж би үнэхээр зүтгэсэн. Ойр дотныхон маань бүгд мэднэ. Гэвч эцэст нь бид хоёр үнэхээр тохирох хосууд биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр салсан. Муудалцаад, бие биенээ үзэн ядаад хоёр тийш болсон юм байхгүй. Одоо найзууд шиг энгийн сайхан харилцаатай байдаг. Топ модель болсны дараахан салсан учраас намайг топ болчихоод нөхрөөсөө саллаа гэх ойлголт яваад байх шиг.Тийм биш л дээ. Бидний харилцаа хэдийнэ хөрчихсөн байсан юм. Гэвч энэ талаар сонин хэвлэлд ярихыг хүсдэггүй байсан. Дөнгөж топ болсныхоо дараа,манай нөхөр намайг ингэж гомдоодог, бид тийм ч эв түнжингүй амьдардаг гэж яриад байж болохгүй л дээ. Тэгээд ч би салсан нөхрийгөө хэзээ ч муулахгүй. Салаад нэлээд хугацааны дараа одоогийн найз залуутайгаа үерхэж эхэлсэн" хэмээн ам нээжээ.

Тэрбээр салах талаар өөрөө эхэлсэн бөгөөд нөхөр нь түүний олгосон сүүлийн боломжийг алдсан гэдгийг ч нуулгүй хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан байв.

О.Ариун