Баяраар ихэнх банк амарна
2013/02/09
Сар шинийн баяраар ихэнх банк амрах тул хэрэглэгчид та бүхэн хувийн бэлтгэлээ сайтар базаах хэрэгтэй. Энэ сарын сарын 11, 12 буюу шинийн 1, 2-нд бүх нийтийн амралтын өдөр тохиох бөгөөд ихэнх арилжааны банкууд амрах аж.
Харин маргааш буюу битүүний өдөр зарим банк бямба, ням гаригийн энгийн цагийн хуваариар ажиллах юм байна. Ингээд ямар банк хэзээ, яаж ажиллах хуваарьтай танилцана уу.