Нэг хэсэг өөрийн уран бүтээлээрээ залуусыг байлдан дагуулж явсан Нара бяцхан ханхүүгээ өсгөн хүмүүжүүлээд тун завгүй яваа.

Дуучин болох багын мөрөөдөлдөө хөтлөгдөн дуучин болж чадсан хөдөлмөрч нэгэн. Нас залуу байгаа дэрээ юм юмны зах цухаас зуураад авсан адтай нэгэн гэж тодорхойлж болно.

"Нүүрномын найз маань энэ хэн бэ гээд энэ зургийг явуулсан байхаар нь анх хараад би хэзээ ийм хувцас өмссийн бол доо гэж бодлоо ш дээ. Надтай төстэй  байна уу" гэж цахим найзуудаасаа асуужээ. Хальт харахад түүнтэй үнэхээр төстэй бөгөөд зарим нь түүний ихрийг олжээ хэмээн андуурав. 

 

Уг зураг нь 18 мянган гаруй хүнд таалагдаж, мянга гаруй сэтгэгдлийг одоогийн байдлаар хүлээж аваад байгаа юм. Энэ нь Нараг гайхашруулаад зогсохгүй " Хөөх энэ зураг яадаг увдистай зураг болохоороо бүр 1 мянган сэтгэгдэл болдог байна аа. Надад гэхдээ яг иймэрхүү гарсан зураг бол байдаггүй юм байна. Төстэйгээс гэвэл туранхай байсан үеийн энэ зураг жаахан төстэй юм уу тэ" гэж уулга алдуулжээ.

 

 

Д.Ана