Энэ хүнээс салсан дээр үү яавал дээр бэ?
2013/07/08
Би одоо 18-тай 6 сартай хүүтэй. Нөхөртэйгөө танилцаад 3 жил болж байна. Манай нөхөр архи уудаггүй уухаараа их муухай ааштай болдог болохоороо өөрөө тэрийгээ мэдээд уухаа больсон.
Бид 2 тусдаа 3-лаа амьдардаг. Манай нөхөр их шалиг юм шиг санагддаг учир нь намайг нэг биш нилээн хэд хуурч байсан баригдсан нь их цөөхөн. Жирэмсэн байхад гар хүрч байсан одоо ч гэсэн хэрэлдэх тоолонд пизда нтр гээд л гар хүрнэ. Би энэ хүнээс салий гэхээр хамаатан садан ер нь гэрийнхнээсээ ичээд байх юм хар жоохноороо салчихлаа гээд л муу хэлэх байх. Манай аав нас бараад 5 жил болжийно би ээжтэйгээ тийм ч таарамж сайтай биш багаасаа хол байсан болохоор. Саллаа гэхэд хүүгээ аваад очих газар байхгүй. Гол нь энэ хүнээс салсан дээр үү яавал дээр бэ?