Г.Ариунбаатар: Намайг үхчихсэн гээд найзаас минь байцаалт авсныг сонсоод асгартал уйлж билээ
2013/07/08
Монголын түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долоодугаар сарын 1-ний “мягмар гараг”-ийн үймээнээр буудуулж хүндээр бэртсэн Г.Ариунбаатартай уулзаж ярилцлаа.
-Таны буудуулсан тэр аймшигт өдрөөс хойш таван жил өнгөрлөө. Энэ хугацаанд хэрхэн амьдарч ирэв?
-Амьд мэнд үлдсэн юм болохоор амдралын төлөө зүтгэж л байна. Сайн эмч нар, сайхан хүмүүсийн буянд хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна. Тэр аймшигт өдрөөс хойш миний амьдралын олон зүйл өөрчлөгдсөн. Үнэндээ эрүүл мэндээрээ хохироод хүний тал бочихоод л явж байна.
Тэглээ гээд яах ч билээ. Үр хүүхэд, хань ижлээ бодоод амьдралд бууж өгөхгүй гэж бодох юм. Шантрах үе зөндөө байсан. Гэхдээ гурвын гурван хүүхэдтэй болохоор тэднийхээ төлөө амьдрах хэрэгтэй биз дээ. Харамсалтай нь эрүүл мэндийн байдлаас болоод хөдөлмөр эрхлэх боломжгүй болчихоод л сууж байна.
Эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Дарь-Эхэд нийтийн байранд амьдарч байгаа. Өөрийн гэсэн орон гэртэй болчихоод сайхан амьдармаар л байна. Гэвч амьдрал санаснаар болох биш. Сайн хадмуудынхаа буянд л болгож байна даа.
-Хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэхээр одоо хэр нь бүрэн эмчлэгдээгүй байгаа гэсэн үг үү. Ер нь таны биеийн байдал хэр байгаа вэ?
-Уг нь би залуу хүн шүү дээ. Гэтэл буудуулсан өдрөөс хойш бүтэн таван жилийн турш эмнэлгийн үүд сахиж суулаа. Ер нь л байнгын эмчийн хяналтанд байгаа. Эм тариаг хоол унд шиг л хэрэглэж байна. Ямар сайндаа эмч нар хүртэл миний өвчний түүхийг хараад гайхаж байхав.
Буудуулсныхаа дараа нэлээн хүнд хагалгаанд орж нарийн гэдэснээсээ тайруулсан. Сар гаруй хугацаанд эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд гарсан. Үүнээс хойш нэг хэсэг гайгүй байж байгаад эргээд л бие муудаад эхэлсэн. Байсхийгээд л бие муудаж гэрийнхнийгээ сандаргана. Буудуулснаас болоод хөл хүртэл шархлаад эхэлчихсэн.
Хавагнаж шархлаад байнгын боолт хийлгэж эмчлүүлэх шаардлагтай болоод байгаа. Ер нь эрүүл эрхтэн тун цөөхөн үлдсэн шиг байна лээ. Эмч нар миний хөлийг үзээд Солонгост эмчлүүлэх шаардлагатай байна. Монголд эмчлүүлбэл хоёр гурван жилийн дараагаас хүндрээд алхаж чадахаа байна гэсэн. Харин Солонгост эмчлүүлбэл хэдэн жил хөл дээрээ зогсох л юм шиг байна.
-Төр засгаас ямар нэгэн туслалцаа үзүүлж байх юм уу. Нөхөн олговор олгосон гэж сонссон?
-12 сая төгрөг олгосон. Гэхдээ тэр нь хаанаа ч хүрэхгүй дуусчихсан. Эмчилгээний зардалд ч хүрээгүй. Өөр ямар нэгэн байдлаар туслалцаа үзүүлсэн юм байхгүй ээ. 50 сая төгрөгийн нөхөн олговор олгох талаар яригдаад л байгаа ч яг хэзээ олгох нь тодорхойгүй байна. Асуухаар ямар ч л байсан өгнө гэх юм.
Өгөх үгүйг нь сайн мэдэхгүй байна. Уг нь эмчилгээний зардлаас авахуулаад амьдралд хэрэгтэй л байгаа юмсан. Эрүүл мэндээсээ болоод ажил хийж чадахгүй байгаа. Дээр нь эхнэр маань нярайлаад удаагүй. Амьдрал хэцүүхэн байна.
Нэг хэсэг зах дээгүүр явж гар дээрээс CD зараад гэрийнхнийгээ хоолтой нь залгуулаад л байдаг байсан. Харин сүүлийн үед хөлнийхөө өвчнөөс болоод гадуур удаан алхаж, удаан зогсож болохоо байчихсан. Дээр нь эмч нар группээс хасчихсан.
Учир байдлаа хэлээд хөдөлмөр эрхэлж болохгүй байна гэхээр “Чи хөл дээрээ зогсож байгаа юм чинь зургаан сарын хугацаатай л групп тогтоолгох эрхтэй. Цаана чинь хөл гаргүй хүмүүс дугаарлаад зогсож байна л гэсэн. Одоо үнэндээ яаж амьдрахааа хэлж мэдэхгүй л байна. Сайн хадмуудынхаа буянд л бор хоногийг элээж байна даа.
-Таны бага охин энэ оны долоодугаар сарын 1-нд төрсөн гэсэн. Өөрөөр хэлбэл таныг буудуулснаас хойш яг таван жилийн дараа төржээ. Танд ямар санагдсан бэ?
-Тиймээ энэ сарын нэгэнд төрсөн. Ер нь их сонин санагдсан л даа. Гайхаад лам хараас асуухад буян дуудаж ирсэн амны хишигтэй хүүхэд байна гэсэн. Тэгэхээр нь их билэгшээгээд л байгаа.
-Ер нь тэр өдөр таньд яг юу тохиолдсон юм бэ?
-Би тэр өдөр ажлаасаа тараад хоёр найзтайгаа уулзсан юм. Сүхбаатарын талбай дээр шоу болж байна гэхээр нь яваад очсон. Яг ямар үйл явдал болж байгааг огт мэдээгүй. Багшийн дээдийн ойролцоо явтал бөөн үймээн самуун болчихсон, хүмүүс бужигналдаж байсан.
Тэгэхээр нь харих санаатай явж байтал өөдөөс хэдэн залуучууд гүйгээд ирсэн. Тэд “Зугт цагдаа нар ирж байна” гэж орилолдсон. Сандарахдаа тэр хүмүүс дунд ороод гүйчихсэн. Араас нэг чулуу ирээд онох шиг болсон. Гэтэл араасаа буудуулчихсан байсан юм билээ.
Сум миний нуруугаар ороод хүйсний нүхээр нэвт гарчихсан байсан. Сандарсан хүн чинь тэрүүхэн хугацаанд өөрийгөө буудуулчихлаа гэж бодоогүй. Цаашаа гүйж “Зоос банк”-ны хашаанд хүмүүс орчихсон зогсож байхаар нь тийшээ орсон.
Гэтэл баахан хар хувцастай цагдаа нар орж ирээд хүмүүсийг “гараа ардаа аваад хэвт” гэж орилоод л бууныхаа араар цохиж заримыг нь аваад явсан. Харин намайг харснаа “наадах чинь шархадчихсан юм байна орхиод яв” гээд яваад өгсөн. Удаагүй түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан.
-Танаас цагдаа нар мэдүүлэг авсан байх. Ямар хүмүүс ирж юу асуудаг байв?
-Өдөрт хоёр гурваараа ирээд янз бүрийн л зүйл асууж шалгаадаг байсан. ЦЕГ, УМБГ, ТЕГ-аас ирж байна гээд л. Мэдүүлэг өгөх надад төвөгтэй байсан. Сүүлдээ өдөр болгон нэг зүйлээ дахин дахин яриад байх хэцүү байна гэдгээ эмчдээ хэлсэн. Тэр өдөр болсон зүйлийн талаар л их асууна.
Нэг асуусан зүйлээ байнга давтаж асуугаад л байдаг байлаа. Сүүлдээ би өөрөө хольж солиод яриад байгаа ч юм шиг сангдаад байх болсон. Надтай хамт явж байсан найз маань цагдаа нарт баригдаад нэг хэсэг хоригдсон. Найзаас маань байцаалт авч байсан мөрдөн байцаагч нь “Танай нөгөө найз чинь буудуулаад үхчихсэн.
Тэгэхээр чи одоо үнэнээ хэл” гэж дарамталдаг байсан гэсэн. Цагдаа нар ямар аргаар байцаалт авах нь тэдний асуудал л даа. Гэхдээ амьд сэрүүн байгаа хүнийг үхчихсэн гэж хэлээд хүн дарамталсныг сонсоод жоохон эмзэглэсэн. Тэдний хувьд би үхсэн нь дээр ч байсан юм шиг санагдаад эвгүй л юм билээ.
Эх сурвалж:
zochin · 2013/07/15
GAITAI ENHBAYAR MONGOL ULSIIN TORIIN TERGUUN BHAD IIM AIMSHIGT HEREG GARSAN HUCNHII BAIGUULLAGIIG ERONHIILOGCHIIN MEDELD BG BIZDEE ENHBAYAR OLON AAVIIN GEMGUI URSIIG BUUDAJ SHOROND HATAAJ BSAN LAIGAA ODOO UURCH BGAA NI TERDEE
Зочин · 2013/07/11
ene setgegdel bichsen zarim 1 humuus ene hunii zovlong uur deeeree tusgaad bodood uzeldee ymar sonin hatuu setgeltei ulsuud be ta nar chin !!!!!
Зочин · 2013/07/11
Turiin Pi***nuud bugd yheesei bilee
Зочин · 2013/07/10
ГАЙ Л БАЙХГҮЙ ЮУ ЯАХ ГЭЖ ТИЙШЭЭ ЯВСАН ЮМ ҮХСЭН ХҮҮРНИЙНХ НЬ ШОУ ТӨРИЙН ЛУЙВАРЧИНГУУД ТАЛБАЙ ДЭЭР ШОУТАЙ ГЭЖ ЗАРЛАЖ ХҮН ЦУГЛУУЛЖ БАЙГААД ЭЦЭСТ НЬ ИЙМ ЮМ БОЛСОН БҮГД МЭДНЭДЭЭ
Зочин · 2013/07/10
уйлаагүй л юм байна ч гэхчиг чи хүн үү чи буудуулсан бол сэтгэлэээр үхчихсэн байгаа ш дээ. Бид бүхэн чинь сайхан өвөг дээдэс газар нутагтай улс шүү дээ. нэгнийгээ бүү гоочилж байгаа ч дээ. Өнөөдөр нүцгэн гартай улсруу төр засаг нь буу тулгаж буудаж байна гэдэг бол эмэгнэл ядуу сул дорой байгаагын илрэл. Монголчууд Монголчуудруугаа дайдана гэдэг нь бу******д олзлогдох хамгийн амархан. Бид эвтэй байхаараа хүчтэй агуу улс шүү дээ. Өөрөө өөрсдийгөө таны хүн хүнээр байх хамгийн сайхан зүйл шүү дээ. Монголынхоо бүх сайхан ард түмэндээ амар мэндийг хүргэх. Энэ залуудааа ажлын амжилт хүсье
Зочин · 2013/07/10
hun buudaj ***iroochood bi bol ulsaas 300 say nehne yaagad gevel ene bol minii bie erhten shuudee1 l udaa ehes torno
Зочин · 2013/07/10
bbc ene chini mungu guisan bish survaljila****in asuultand hariuulj bn mal mini uchiraa medehgui yum shuumjildeg yumnuud ih boljee shuumj blgui l yahav gehdee hen durtai mal n iim ** yum bicheed bval negch urag**** alhahgui uuruu ene hunii orond bsan bol gej bodoj uzeech medeej hetsuu baigaa
bbc · 2013/07/10
yum goridson l hun bna gej bodloo, bur nyalh huuhdeesee hurtel buyan daguulsan geed yum unaad irehiig huleegeed bga yumuu h****aa yum, 12 say tugrug ugsun l bna 50 say tugrug awna gene bas, minii huvid buuduulsan bol buruutai etgeeduudiin talaar l yarih bsan, hen tiim tu****l ogson hen buudsan geh met, ooriigoo doosh n hiih yumda
1 · 2013/07/10
uilaagui l yum baina shd. ene garchigaa aytaihan utgaar ni bicheech
Зочин · 2013/07/09
***iin *****nuud
Зочин · 2013/07/09
Baliar *****nuud
Зочин · 2013/07/09
Baliar *****nuud