Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 29.2, Ариун цэврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.2, 15.2.6, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 52 дугаар зүйлийн 52.5 дугаар хэсэг, Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа холбогдох захирамжийг гаргасан байна.

 


Уг захирамжид “Нийтийг хамарсан хоолны хордлого гарахаас урьдчилан сэргийлэх, явган хүний замыг чөлөөлөх зорилгоор Энхтайван өргөө, Намьяанжугийн гудамж дагуу ил задгай, гэр дээрээс жимс, хуушуур зарж борлуулах зөрчлийг арилгах арга хэмжээ авах”-ыг Худалдаа үйлчилгээний хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Замын цагдаагийн тасаг, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хэвлэл мэдээллийн албаны хамтарсан ажлын хэсэг гарч ажиллахыг үүрэг болгосон юм.

 


Энэ дагуу өнгөрсөн лхагва гарагаас тус ажлын хэсгийнхэн дүүргийн бүс нутагт зам дагуу хуушуур болон бусад төрлийн түргэн хоолоор иргэдэд үйлчилж байгаа үйл ажиллагааг зогсоох шаардлага тавин, шаардлага хангахгүй орчинд хуушуур хайрч байсан ТҮЦ, амбааруудыг журмын хашаа руу ачин захиргааны арга хэмжээ авлаа.

 


/Хуушуур авахыг хүссэн иргэдэд шууд л гараараа авч өгөх энэ залуугийн гарын алга, хумс нь нилээд хиртэй харагдах ч худалдан авагчид анзаараагүй царай гаргах нь харамсалтай... /

 

/ийм жижигхэн амбаарт хайрсан хуушуурын худалдаачнаас ариун цэвэр эрүүл ахуйн наад захын шаардлага хангах талаар ярихын ч хэрэггүй байх.../



/Монгол дээж цайны газар үйл ажиллагааны эрхээ албан ёсоор авсан. Гэвч тэр эрхэд нь гадна гудамжинд хуушуур борлуулах талаар тусгагдаагүй учраас хууль зөрчсөн үйлдэл байв.../



/ 1 хүн арай ядан багтам харагдах энэ амбаарт 2 хүн чихэлдэн хуушуур хайрч, маш бохир нөхцөлд хийсэн хуушууруу 700 төгрөгөөр зарахдаа “амттай, хачиртай” хэмээн иргэдийг хуурах нь хууль бус үйлдлийн нэг мөн байлтай.../



/жижигхэн ачааны машинд 2 амбаар багтаж байна гэхээр ямар “бичил” хуушуурын газар болох нь тодорхой учир илүү тайлбар хэрэггүй биз ээ/



/”Баяжих хэмээн ихэд сайхан нэрээр нэрлэсэн уг хуушуурын газар мөн л цайны газрын үйл ажиллагааны зөвшөөрөлтэй. Тэгсэн атлаа хоёр ч газар ийм ТҮЦ байрлуулах хуушуур зарах нь хууль зөрчиж байгааг ухуулсан албаны байцаагчийг эсэргүүцсэн уг эрхэм өөрийгөө “дархан эрхтэй” мэтээр ойлгож, ихэд бухимдаж, ажил хийж байсан ажлын хэсгийнхэнтэй багагүй маргалдаж байв...”/



/гудамж талбайд зөвшөөрөлгүй худалдаалж байсан жимс, хүнсний ногооны төмөр лангууг ч мөн журамлав.../



/Энэ эмэгтэй Улиастай гүүрэн дээр хуушуураа зардаг. Гэртээ хийж, 12 цаг гэхэд 50 хуушууртай ирээд 15 цаг гэхэд дуусдаг хэмээсэн атлаа, өөрийгөө маш ядуу, хүнд амьдарч байна, үүнд төр засаг буруутай... хэмээн бухимдаж, шаардлага тавьсан ажлынхан хэсгийнхэнийг эсэргүүцэж байв/


/Энэ чиглэлд хамгийн цэвэрхэн үйлчилгээний газар нь Шинэ хуушуур хэмээн уг ТҮЦ. Гэвч үүнд зөвшөөрөл өгөх боломжгүйг мэргэжлийн хяналтын дарга, Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга хүлээн зөвшөөрч байсан. Учир нь явуулын цэгт түргэн муудах хүнсний худалдааны зөвшөөрлийг өгөхийг холбогдох хуулиараа хориглодог аж. Харин энэ эрхэм уг хуулийг ч холбогдох шаардлага тавьж байгаа ажлын хэсгийнхэний үгийг ч эс тоож, тэр бүү хэл лацдан үйл ажиллагааг нь зогсоосон байхад, лацыг нь авчихаад хуушуураа зарж “томорсон” гэж байгаа/



/Баянзүрхийн товчооны дэргэд, цагдаагийн достын хажууд байрласан энэ хуушрын газар хоол идэх бүү хэл харахад л огиудас хүрмээр бохир байсан. Найман сарын хугацаатай зээл авч, хуушуур зарж байна хэмээх энэ эмэгтэй, уг нурах гэж байгаа амбаартаа засвар хийгээд байгаагаа тайлбарлав. Хаа сайгүй ялаа нисч, маш бохир, эхүүн үнэртэй уг амбаарт үнэнийг хэлэхэд үйлчлүүлэгч байгаад гайхсан шүү.../



/Хэдэн цаас нааж, энэ тэнд нь нимгэн кардион нааснаа засвар хэмээн тайлбарласан энэ эмэгтэй, ажлын хэсгийн шаардлагыг шууд эсэргүүцсэн. Түүгээр барахгүй, 8 сарын турш үйл ажиллагаа явуулна, надад ямар ч хууль, дарга хамаагүй, би ядарсан хүн... хэмээн бөөн шуугиан дэгдээлээ.../



/Нурж унах шахсан хуушуурын газрын цор ганц үйлчлүүлэгч, тэрбээр бэлэн хоол дэвтээж идэж байгаа бололтой.../