Эмэгтэй хүний ихэмсэг төрх, дэгжин байдлаараа загвар зохион бүтээгчийн урласан хувцсыг чадамгай илэрхийлэх энэ бүсгүйг С.Сарнай гэдэг. Тэрбээр олон жил Япон Улсад 12 жил ажиллаж амьдарсан бөгөөд эх орондоо ирээд удаж байгаа юм. 

 

 

Яруу найраг Ш.Дулмаагийн зээ охин гэдгийг загварынхан андахгүй мэднэ. Тэрбээр БНСУ-д болсон тэмцээнээс Азийн шилдэг загвар өмсөгч шагналыг хүртсэн. Монголын "Play boy" сэтгүүлийн анхны дугаарыг хүртэл чимээд авсан. Түүнчлэн Д.Болдын "Үүлэн домог" дууны клипэнд дүрээ мөнхөлсөн.

 

 

Азийн шилдэг загвар өмсөгч бүсгүй маань өнгөрөгч сард ээж болжээ. "Энэ жил бид хоёрт ирсэн энэ хорвоогийн хамгийн сайхан бэлэг. Ээж болох чинь ийм сайхан байсан юм уу. Ийм хөөрхөн амьтныг бүр яах аа мэдэхгүй харах бүрт хайр хүрээд үнсээд үнхээд хаячихмаар" хэмээн өөрийн ээж болсон сэтгэгдлээ хуваалцав. С.Сарнай есдүгээр сарын 11-нд 4.400 кг хүүтэй болсон байна.

О:Ариун