“Хас энтертаймент”-ийн захирал, Найруулагч, МУСТА Ц.Хүсэлбаатарыг танихгүй хүн үгүй. Өнгөт инээд хамтлагийн найруулагчаар ажиллаж урлагт хайртай залуусаар хүч сэлбэн уран бүтээлээ туурвиж яваа. Тэрбээр гэргий С.Өлзийхүүгээсээ өмнө гэр бүлтэй байсан гэдэг. Хөтлөгч Я.Учрал түүний анхны амьдралын хайрын баталгаа нь юм. Тэгвэл хүүгийнхээ нэвтрүүлэгт уригдан оролцжээ.

Тодруубал, “Star” телевизийн “Учиртай урилга” нэвтрүүлэгт уригдан хөтлөгч Я.Учралын “Залуу нас гэхээр та өмнө нь нэг амьдралтай байсан” гэх хүүгийнхээ асуултанд “Чи бид хоёр эфирт ийм юм ярих юм уу” хэмээн нүүрийг нь улалзуулсан гэнэ шүү.

 

 

Нэвтрүүлгийн хэсгээс үзэхэд “Залуу нас гэхээр та өмнө нь нэг амьдралтай байсан” гэх хүүгийнхээ асуултанд “Чи бид хоёр эфирт ийм юм ярих юм уу” гээд аав нь инээвхийлж харагдана. Найруулагч Ц.Хүсэлбаатар, түүний хүү Я.Учрал нарын ярилцлага энэ сарын 7-ны өдөр “Star” телевизээр гарах юм байна.