Нөхрөө өөр хүнтэй хуваалцах миний тавилан бололтой
2015/10/01
Сайн байна уу? өөрийнхөө амьдралыг бусадтай ний нуугүй ярьж болохоо байсан хорвоод захиа бичиж өөрийн сэтгэлийн үгээ та хэдтэй л хуваалцахаас өөр зам үгүй болжээ. Нэгэн томоохон газар ажилладаг болохоор ажлын найз, нөхөддөө хэлж ярьж ч болохгүй хэцүү юм. Худлаа үнэн нэр төрөө л бодох юм аа. Би одоо 35-тай өөрөөсөө 4 дүү эртэй ханилсан. Одоо ойрхон насны зөрүүтэй 2 хүүхэдтэй. Бүхий л зүйлээ өөрөө бэлдэж өөрөө л бүгдийг хамаг юм аа хийдэг юм.
Нөхөр ажилтай би ч ажилтай 2 хүүхдээ манай эцэг, эхээр ээлжилж харуулна. Эхэндээ ч бид 2 танилцахад их сайхан байсан манайхан ч оройтож хүнтэй сууж байгаа болохоор нөхөрт анхнаасаа л талтай байсан. Тэгээд л бид 2 уулзаж учирч манайд амьдарсаар анхны хүүхдээ төрүүллээ.Манай том өөртэй нь усны дусал мэт адилхан бөөн баяр. Гэтэл удалгүй би ахиж жирэмслэхэд л миний амьдралын жаргалтай мөч хийсч одсон. Энэ хугацаанд нэг хүүхэнтэй уулзаж учирдаг болж. Тэдний тал нэг бөөтэй гээд л байн байн очдог байлаа. Би ч шүтлэггүй болохоор лам, бөө гэж явахгүй.
Гэтэл жирэмсэн байхад нөхрөө эмэгтэй хүнтэй болоод удаж байгааг мэдсэн. Тэгсэн нөгөө бөө хүүхэн нь байдаг юм даа. Тэр бөөгийн хүчээр дарамталсаар өөртөө татсан гэсэн. Сүүлд надтай уулзаад "чи нөхрөө надруу явуулахгүй байж чадахгүй ээ. Би бөөгийнхөө хүчээр нөхрийн чинь өөрийн мэдэлгүй миний дэргэдээс салахгүй салтааг минь санаад үхэн хатах шахдаг хүн болгож орхино харж л байгаарай" гэж бөөн юм болсон доо.
Тэрний хэлснээр одоо нөхөр маань тэднийхээс салж чадахаа больсон. Би тэсэхээ байгаад хагас жилийн өмнө чи түүнтэйгээ хамт амьдар манайд байх хэрэггүй гээд хувцсын өгөөд явууллаа. Сар ч бололгүй хүрч ирээд уйлж унжаад л хамт амьдрах болсон. Би ч эмэгтэй хүний уяхан сэтгэлээрээ хүлээж авсан. Бас хоёрын хоёр аавыгаа хүлээж надаас нэхэх үрсээ бодсон. Гэвч тэр бөө хүүхнээсээ салж чадахгүй байна. Эр нөхрөө өөр хүнтэй хуваалцаж, ирж хоноогүй өдрүүд нь дэрээ нулимсаар норгох хувь тавилантай юм байлгүй. Саяхан би ингэж үнэхээр тэсэхгүй нь ээ чи бид 2ын нэгийг сонго гэхэд уйлж хайлаад би очихгүй та гуравгүйгээр амьдарч чадахгүй л гээд уйлаан болсон. Хэцүү юм аа хүний амьдрал тэр тусмаа эмэгтэй хүний зовлон дуусдаггүй хорвоо гэж үнэн юм даа. Айл гэрийн үймүүлж бөө нэр зүүсэн шулмуудыг яалтай билээ дээ. Одоо ч шүүхээр орж гэрлэлтээ салгуулж хүүхдийн тэтгэмжээ аваад амьдарья гэж бодох юм тэгснээ хэрнээ л чадахгүй байна аа. Яваад өгөхөөр нь уурлаж гомдож, хүрээд ирэхээр нь баярлаж байгаа сэтгэлээ бодохоор өөрийгөө зүхмээр байх юм.
Ж.У-гаас.
Gan · 2015/10/01
Guriisen deeree . Neg l nartai udur ter 2n haritsaand tseg tavigdana. Tevcheer heregtei.
Зочин · 2015/10/01
minii amidral yg l iim . bi 2 hoorhon ohintoi hun. nohor maani ajiliihaa huuhentei orootsoldood nadad 2 ch udaa barigdaj bsan. bon l huvtsasaa avaal avdag tegeel ergeed irdeg. yaltai ni deer ve. odoo bol oor aimagruu ajlaar yvsan bgaa
Зочин · 2015/10/01
нүүр нүүрэрээ та гурав уулзаж байгаад тэрүүнээс бүүр ав эсвэл бүүр өг тэгээд өөр хүнтэй учир бас л ийм юм тохиолдож л байсан нүүр нүүрэрэ улзаж байгаад юмаа шийдэж байсан тэгэхдээ ялалт байгуулсан энэ хөвсгөлд байх суухын аргагүй болгоод хөөсөн шүү бас ахиж банк санхүүгийн салбарт ажиллаж чадхааргүй болтол нь хар данстай болгосон ядаж ингэж чаддаггүй юма гэхэд нэг тийшээ болсон нь дээр
Зочин · 2015/10/01
Chi mundag bnaaa. Ter buu nertei novshiin huuheniig buu toogooroi. Chi bol hunii hoyoriin hoyor huuhdiin hoolnii shavhruu goridoj yavah shulam bish uchir mundag. Tegehdee chi mini uuriinhuu songoltoor hoyoriin hoyor huuhdiin huvi zayag shiideh erh bgaa esehiig sain bodoh heregtei. Ugaasaa ene zaluu nasandaa hund durluulj hairluulah zayagui hunii huuhdiin hoolni shavhruu goridoj amidardag huuhnuudiig uzen yaddag. Tsaana ni yag uurtei ni adilhan emegtei hun huuhdee tevreed huleej bdagiig tootsoh uhaangui novshnuudiig uzen yaddag gehuu dee.
Зочин · 2015/10/01
Xetuu ch yumaa da. Zorigtoi uxaantai bgaarai. Bitgii buuj og
Зочин · 2015/10/01
Салалт зөв шийдэл биш ээ. Хүүхдүүдээ элэг бүтэн өсгөнө гэдэг эмэгтэй хүнээс гарах хамгийн том ухаан. Бас л өөр сайн бөөгөөр үзүүлээд буцаагаад авчих. Муу юм хийж байгаа хүн сайныг дийлэхгүй. Ямар ч байсан харамсахааргүй бүх арга хэмжээг аваад дараа нь салахад цаг оройтохгүй ээ. Тавилан гээд эвлэрч болохгүй. Өөрөө эрч хүчтэй байгаарай.
Зочин · 2015/10/01
Salsan ni deer um bna daa. 2 huuheded mash muu ulger duurial bolj bna aav ni. Setgelee ankh tataj avahad hetsuu tegehdee setgelee changalaad sal. Daraa ni haramsahgui baihaa.
Зочин · 2015/10/01
ingej zovj baihaar snuud salsan ni deer daraa ni uchir ni oldono shuud sal minii duu
Зочин · 2015/10/01
sain bn uu , Bi sh gesen buu l hun l dee /emegtei/, uvduj zuvj amidraliin sain muug uzej bj bolson yum. Buu humuus mash zuv bodoltoi helj bga ug, setgel sanaa ni saikhan bh heregtei gej boddog yum. Etseg ur 2-iig salgah zuil uuruu hiij bga bol ayandaa uiliin uree edelnee zugeer l yabuulchih.
Зочин · 2015/10/01
Чи 2 эхнэртэй болох хууль батлагдхыг хvлээгээгvй л юм бол, эмэгтэй хvний бардам зангаараа салсан нь дээр дээ.
Зочин · 2015/10/01
Зочин [103.229.121.96]-т Чи оронд нь байсан бол алийг нь сонгохоо шийдээд, хийгээдэх. Хэрвээ сайн үр дүн гаруул энэ эмэгтэй чамтай адилхан шийдэг. . . Өдөр бүр өнөөдөр шиг чинь жаргалтай байхгүй л байх. Хэцүү үе тулгаруул амиа хорлоорой ок
Зочин · 2015/10/01
Чамд хоёр л сонголт байна. 1-т амиа хорлож үхэх, 2-т тэр бөөг алах, ийм 2 сонголт байна даа . сайн бодож байгаад нэгийг нь хийгээрэй
Зочин · 2015/10/01
Yum buu muu ve. Nuhur chn munharchij. Saltaag mn sanaad uhdeg bolgono ntr gj yaridag buu baidiimuu? Humuusiig ailgaj surduuldeg ail ger uimuuldeg buu bdiimuu zugeer naad balai huuhentei ni huuj yavuulaad uuruu setgelee tat
Зочин · 2015/10/01
gerleheesee umnu chi bas yamar neg ailin amidraltai er huntei orootsoldoj yawsanuu gui yu? tegwel uiliin ur ni tegj irdiim
Зочин · 2015/10/01
Тэр бөө хүүхнийх нь ам хамраар цус нөж нь садарч үхэг
Зочин · 2015/10/01
shuud shiidweree gargaad sal sal. uur bugs huusun naadahaaraa yadiin