Шинийн 1, 2-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2013/02/09
Өнгөрсөн 11 дүгээр сараас эхлэн Нийслэлийн ИТХ-ын тогтоол болон нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу автомашины улсын дугаарт хязгаарлалт тогтоон энэ журам үргэлжилсээр байгаа билээ.
Хязгаарласан журмын дагуу амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх тэмдэглэлт баярын өдрүүдэд энэ журам үйлчилдэггүй. Харин энэ бямба, ням гарагт цагаан сарын баярын шинийн нэгэн, хоёрны өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй аж. Тиймээс шинийн гурван буюу 13-ны өдрөөс эхлэн журам хуучнаараа хэрэгжих юм.
Баярын өдрүүдэд Замын цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллан замын хөдөлгөөний ачаалал ихэсч түгжрэл үүсгэдэг гэр хорооллын замуудад хүч нэмэгдүүлэн ажиллана гэж мэдээлэв.
С.Отгон