ИНЕГ-т удаан хугацаагаар “хаан суусан” С.Батмөнхийн булхай
2013/07/09
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнх , тус газрын Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Батжаргал нарыг бүлэглэн албан тушаалаа ашиглан хууль бус үйлдэл гаргасан гэх хэргээр цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн байна.
1.Иргэний нисэхийн ерөнхий газарт ёслол хүндэтгэлийн, сийлбэртэй. иж бүрэн тавилгатай, зургаан ханатай монгол гэр нийлүүлэх тендерийн материалыг хуурамчаар бүрдүүлэн “Анар тех" ХХК-ийн дансаар 30 сая төгрөгийг гаргуупан авч хувьдаа завшсан.
2.ИНЕГ-т мужааны дөрвөн орон тоо гаргаж сийлбэрч мэргэжилтэй В.Төгсжаргал, Д.Бямбажав, Ш.Мөнхбат, Г Батбаяр нарыг ажилд авч цалинжуулан тус газрын мухаан цехийн байр, цахилгаан, техник тоног төхөөрөмжийг ашиглан иж бүрэн сийлбэртэй гэр хийлгэн түүнийгээ зарж борлуулан хувьдаа ашигласан.
Мужаануудаа хариуцан ажиллаж байсан В.Төгсжаргалд хууль бусаар байрны хөнгөлөлт үзүүлсэн. Гэр хийж байсан дөрвөн хүнд сар болгон цалин дээр нь 300 мянган төгрөг өгч урамшуулж байжээ. (Нэг гэрийг "МИАТ" ХК-д 30 саяар зарсан. Нэг гэрийг ИНЕГ- ын санхүү хэлтсийн дарга Г.Наранцэцэг "Алтангадас” одон авахад нь бэпгэнд өгсөн. Хоёр гэрийг нь С Батмөнх. Т.Батжаргал нар өөрсдөө авч Хүй долоон худагт Майхан болгон бариулсан)
3.Батзоригийн Батмөнх иь ИНЕГ-ын Аврах туслах гал унтраах албанд гал сөнөөгч-авран туслагчаар, 2006 оны долдугаар сараас, сургалт дадлагын мэргэжилтнээр, 2011 оны хоёрдугаар сараас томилогдон өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 58 сая төгрөгийн цалин авсан боловч огт ажиллаж байгаагүй. Мөн 2011 онд ИНЕГ-ын дарга С.Батмөнх нь Б.Батмөнхийг начин цол авсан гэж 120 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлт нэрээр байгууллагаас мөнгө гаргаж хууль бусаар олгосон.
4.Мөн тус газрын Захиргаа, хүний нөөц, хэвлэл мэдээллийн хэлтсийн биеийн тамир-спортын зааварлагчаар Э.Бадар-Ууган гэх хүнийг 2008 оны нэгдүгээр сараас тушаал гарган 2013 оны нэгдүгээр сарыг дуустал тасралтгүй цалинжуулан нийт 51.5 сая төгрөгийн цалин өгч байсан, Э Бадар-Ууганд “Бридж констракшн” ХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 32 айлын орон сууцнаас 168 кв/м
талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг 100 сая төгрөгөөр худалдан авч өгөн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, (Э.Бадар-Ууган нь Шүүхийи шийдвэр биелүүлэх газарт давхар ажилладаг гэж цалин авдаг байсан) С.Батмөнх, Т.Батжаргал нар нь хууль бус үйлдлүүдээ хийхдээ тендер зохион байгуулсан мэтээр хуурамч бичиг баримт үйлдэн, өөрсдийн албан тушаалын байдлаа хэтрүүлэн огт ажил хийдэггүй хүмүүст олон жилийн хугацаанд цалин өгч, байгууллагын дотоод журмыг зөрчин онц их хэмжээний мөнгийг байгууллагаас гарган байрны хөнгөлөлт үзүүлэн төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гээд олон баримт ил болж байгаа аж. Гэхдээ бүх баримт зөвхөн шалгалтын явцад илэрч байгаа нь. Цаашид хэчнээн хууль бус үйлдэл нь илрэхийг мэдэхгүй.
ИНЕГ-ын дарга асан С.Батмөнх нь албан тушаалаа хашиж байх үеэсээ л хөрөнгө мөнгөтэй холбоотой хэл аманд өртдөг байсан ч тэгсгээд намждаг байлаа. Энэ нь танил талаараа асуудлыг намжаадаг байсан байхыг үгүйсгэхгүй.
Зочин · 2013/08/09
Улсын баяр наадмын өдөр энэ нүдний булай ингэж ****** үзэж байх гэж дээ. Өөдгүй амьтны хувь заяа л ийм байдаг даа.
Зочин · 2013/07/23
ЮУНЫХ НЬ ХААН БАЙХ БИЛЭЭ. НЭГ МУУ ӨӨДГҮЙ, МУЛГУЙ ТЭНЭГ ЛУЙВАРЧИН ШҮҮ ДЭЭ. ТИЙМДЭЭ Л ИЙМ БАЙГАА ШҮҮ ДЭЭ, ККККККК...
Зочин · 2013/07/16
АТГ ЫН ДАРГА ГАНБОЛД М.ЭНХБОЛДЫН ХҮН БОЛОХООР БАТМӨНХ . САНҮҮГИЙН МЕНЕЖЕР НАРАНЦЭЦЭГТЭЙ ХОЛБООТОЙ ЭНЭ МЭТ ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН УЛСЫН ХӨРӨНГИЙГ Ч НЭГ ТУЙЛЖ БАЙСНЫГ АТГ ЫН БАЙЦААГЧ НАР ИЛРҮҮЛЭН ШИЙТГЭХ ГЭХЭЭР ХАМГААЛЖ ХААЦАЙЛААД ӨНӨӨГ ХҮРЛЭЭ. ТЭГЭЭД ОДОО ИНГЭЖ БАЙВАЛ МОНГОЛД АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ХЭРЭГ БАЙНА УУ.
Зочин · 2013/07/10
Un surtei um, company bur l bukh-tei baidag biz dee. Badar-Uugan olymp-iin avargad 1 bair uguu l biz. Sdanuud uursduu u ch khiij chadaagui baij. Ter Bayartsogt ene teree ***lgaachee. Yaj ch chadakhgui shd. 1 saya Do**** chini u ch bish, ternees ikh $ baigaa uchraas ***lgakhgui baigaa shdee. Mongoliin ard tumniig UIH-iin ded dargaa uguud l bolno gej bodoo u Khuurtsug-uu. Denduu doromjilj baigaa um bish uu bidniig.