Монгол улс бодибилдингийн Азийн аваргатай боллоо
2015/10/03
Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узвекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд 55 кг-ын жинд улсаа төлөөлөн оролцсон
Дорноговь аймгийн харьяат тамирчин Ч.Мянганбилэг Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний 55кг жингийн ангилалд амжилттай оролцож АЛТАН медаль хүрэн Ази тивийн аварга тамирчин боллоо.
Түүний урьд өмнө гарагж байсан амжилтаас дурьдвал:
– 2013 онд Улаанбаатар хотын АШТ – АЛТАН МЕДАЛЬ
– 2014 онд Улаанбаатар хотын АШТ – АЛТАН МЕДАЛЬ
– 2013 онд Улсын АШТ – МӨНГӨН МЕДАЛЬ
– 2014 онд Улсын АШТ – МӨНГӨН МЕДАЛЬ
– 2014 онд Азийн АШТ – ХҮРЭЛ МЕДАЛЬ
– 2014 онд Дэлхийн АШТ – ХҮРЭЛ МЕДАЛЬ
– 2015 онд Улсын АШТ – АЛТАН МЕДАЛЬ тус тус хүртэж байжээ.
Мөн Баянхонгор аймгийн харьяат тамирчин У.Нямтулга эрэгтэй спорт модель 175см хүртэл ангилалд Азийн аварга шаогаруулах тэмцээнээс ХҮРЭЛ МЕДАЛЬ авч медалийн буухиаг үргэлжүүлж байна.
Шинэ залуу тамирчдын тоонд зүй ёсоор багтдаг У.Нямтулга тамирчин маань Монголын Мистер тэмцээнээс МӨНГӨН МЕДАЛЬ хүртэж байсан билээ. Мөн түүнийг 2014 оны Азийн Аварга У.Насанбуянгийн төрсөн дүү гэдгээр нь илүүтэй мэддэг. Төрсөн эгчийнхээ шийр зааж Азийн АШТ-д амжилттай оролсонд У.Нямтулга тамирчинд болон Азийн аварга Ч.Мянганбилэг нарта баяр хүргэж, бусад тамирчиддаа амжилт хүсье.
Зочин · 2015/10/03
Алт авсан нохрийн хажуудах гарууд нь мань мэт шиг л харагдаж байна тааруухан тамирчид оролцоо юу цоохон тамирчид оролцсон уу ямар чансаа муутай юм бэ бухэл бутэн азийн аварга гэчихээд