Жүжигчин П.Баттөрийн "Аавын гүнжхэн гүйдэг боллоо"
2015/10/03
"Тусгай салаа"-гийн Түвшин гэдэг залуугаар дамжуулан жүжигчин П.Баттөр олны танил болсон.Тэрбээр бодьбилдингийн спортоор хичээллэдэг уйгагүй нэгэн.Спортоор хичээллэж биеэ өв тэгш хөгжүүлж буй түүнийг харсан бүсгүйчүүд дуу алдан сайхан биеийг нь биширдэг гэдэг.
Өв тэгш биетэй сайхан залуу Америкт хэсэг хугацаанд амьдарч байгаад эх орондоо ирсэн даруйдаа “Донор” хэмээх дэлгэцийн бүтээлд гол дүрийг бүтээсэн. Бүсгүйчүүдийн харцыг булаадаг жүжигчин залуу гэр бүлтэй болсон байна. Хосуудын охин нь хөлд орж, гүйдэг болсонд ихэд баярлан "аавын гүнжхэн гүйдэг боллоо" хэмээн найзууддаа дуулгав. Гэтэл энэ талаар найзууд нь "хөөх гэр бүлтэй болсон юм уу, ямар хөөрхөн гүнжхэн бэ охинтой болсонд" баяр хүргэсэн мэндчилгээ тасархгүй байна.
Д.Ана