Хятадын их сургууль 100 мегапиксел бүхий “IOE3-Kanban” аппартыг амжилттай туршсан болохыг  Хятадын Шинжлэх ухааны академи баталж, мэдээлэл хийлээ.

 Хятадын шинжлэх ухааны академийн мэдэгдэж байгаагаар тус аппарт нь  Хятадын төдийгү дэлхийн хамгийн  өндөр пиксель бүхий аппарт ажээ.  
IOE3-Kanban аппаратыг улам сайжруулахад “Institute of Optics and Electronics” анхаарч байгаа бөгөөд  энэхүү аппарт нь бусад мэргэжлийн аппараттай харьцуулахад  хэмжээний хувьд авсаархан бөгөөд  гэрлийн хүчин чадлыг нэмэгдүүлсэн байна.   Үүгээр ч зогсохгүй мэдрэгчтэй тул хөдөлгөөнт зургийг “асуудалгүй” авах гэнэ.   
IOE3-Kanban аппартыг зохион бүтээгчдийн хувьд  10 дахь таван жилийнхээ төлөвлөгөөнд буюу 2001-2005 онд  81 мегапиксель бүхий аппарат зохион бүтээх зорилт тавин ажиллаж байсан юм. Энэхүү зорилтоо биелүүлсэн тул 12 дахь таван жилийнхээ төлөвлөгөөгөө биелүүлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна.  

А.Маша