Мисс Б.Төгс-Амгалан "үелзүүр бүжгээрээ топ 10-т шалгарлаа"
2015/10/03
"Miss world mongolia-2015" тэмцээнд амжилттай оролцсон Б.Төгс-Амгалан эх орноо төлөөлөн "Miss Globe Canada" тэмцээнд оролцохоор явсан. Тэрбээр "Аз молл" хүүхдийн их дэлгүүрийн гүйцэтгэх захиралыг амжилттай хийж байгаа чадварлаг бизнесмэн хатагтай гэдэг.
Тэрбээр Монголд болсон шалгаруулалтад тэнцэж ийнхүү дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр Канадын Торонто хотыг зориод тэмцээндээ амжилтыг үзүүлсээр байна. Өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Монгол ардын үелзүүр бүжгээрээ топ 10-т шалгарч чадлаа" хэмээн баяраа хуваалцлаа.
Дэлхийн олон орны гоо бүсгүйчүүдтэй авьяас билэг, гоо үзэсгэлэнгээр өрсөлдөж байгаа Б.Төгс-Амгаландаа уншигчдынхаа өмнөөс амжилт хүсье.
Д.Ана