Нөхөр маань өөр хүүүхэн дагаад явчлаа…
2013/02/09
Сайн байна уу. Намайг Гэрлээ гэдэг би одоо 30 хүрч байна. Нөхөртэйгөө хар багадаа 2-уулаа юу ч үзээгүй байхдаа суугаад одоо 10 жил болж байна.
Би бага хүүгээ гаргаад одоо 8 сар болж байна. Том охин минь одоо 8 настай. Бид гадаадад амьдардаг монголоосоо гараад одоо 6 жил орчим болж байна. Амьдралын төлөө зүтгэсээр өдий хүрж байна. Манай нөхөр ер нь бол дуу цөөтэй миний үгээр тийм л хүн л дээ. Амьдарлаа би л чиглүүлж залж явж ирсэн. Тэр маань миний зааснаар л ажлаа хийгээд явж байдаг байсан.
Сүүлийн үед мөнгө хурааж чадахгүй байгаагаас болж үе үе нилээн хэрүүл гардаг болсон байсан. Хүүгээ төрүүлээд 3 сар гаран болж байхад аав минь бурхан болоод би айлын том хүүхэд ажил явдалд нь оролцох гээд 2 хүүхдээ аваад нөхрөө ганцааранг нь орхиод монгол явсан юм. Гадаадад хүний нутагт виза зөвшөөрөх хэцүү байдаг хойно би монголд ирсэн дараагаа визаны сунгалтаа монголдоо хүлээхээс өөр аргагүй болж монголд 3 сар гаран болоод ирээд удаагүй байна.
Гэтэл намайг явсан дараа ердөө ихдээ сарын дараа нөхөр маань энд өөр хүүхэнд толгой нь эргээд бид 3-гаа ор тас мартсан байж. Би монголд байхдаа өөрөөс нь өөр хүнтэй болсон байгааг нь сонссон боловч бид 3-гаа эргээд очихоор хүн юм чинь ойлгоод амьдарлаа аваад үлдэх байх гэсэн чинь үгүй ээ. Тэр хүүхэн бидний 10 жилийн амьдарлыг нөхрийн минь тархинаас бүр арчаад хаясан байна. Тэр бид 3-н хажууд тогтохгүй улаан цайм тэр хүүхэн рүүгээ гүйгээд байхаар нь би хувцасаа аваад явдаа гээд явуулцан.
Гэтэл одоо ард нь би 2 хүүхэдтэйгээ ганцаараа үргэлж түүний тухай бодож хэзээ толгойных нь эргээ гараад уучлал гуйгаад ороод ирэх бол гээд байнга хүлээж суудаг боллоо. 2 үрээ бодоод л амьд байгаа болохоос би бол аль эрт үхсэн хүн шиг санагдаж надад үнэхээр хэцүү байна. Би түүнд өнгөрсөн болсныг нь уучилж өнгөрөөгөөд 2 үрээ өнчрүүлэхгүй амьдарая гэж зөндөө учирлаж хэлсэн. Даанч тэр маань өөрийгөө залах чадваргүй болчиж . тэгсэн хэрнээ 2 хүүхдээ шууд хаячиж чадахгүй ирээд байж байгаад тэгээд л яваад өгнө. Би яах вэ? Яавал нөхөр маань бид 3 дээрээ ирэх бол. Би үнэхээр өөрийн амьдарлаа түүнгүйгээр төсөөлж чадахгүй байна. Би 2 үрээ ийм нялхдаа өнчирч үлдээсэй гэж хүсэхгүй байна. Миний энэ зовлонг хуваалцаж зөвлөгө өгч туслаач надад…