Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж наадмыг нээж, үг хэллээ
2013/07/10
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг албан ёсоор нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ: Монголын нийт ард түмэндээ баярын мэнд хүргье. Жил жилийн наадам сайхан болдог, энэ жилийнх бүр сайхан болж байна. Бид бүхэн Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ойгоо тэмдэглэж байна. Монгол наадмын босго өдөр би Ерөнхийлөгчийн тангарагаа хоёр дахь удаагаа өргөлөө. Хүү нь аав ээжийнхээ төлөө үнэнч зүтгэдэг шиг, ард түмнийхээ төлөө би зүтгэх болно. Нийт наадамчин олондоо уяа нь хөнгөн, бяр их, цэц мэргэн, сайхан наадахыг хүсэн ерөөе. Хэмээлээ.
Ийнхүү Монголоороо гоёсон Монгол наадам маань ёслол төгөлдөр эхэллээ.
Зочин · 2013/07/12
Dagz
Зочин · 2013/07/11