Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан азарга түрүүллээ
2013/07/10
Тулгар төрийн 2222 жилийн ой, Их Монгол Улсын 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдааны айраг түрүү дөнгөж сая тодорлоо.
Монгол орны дөрвөн зүг, найман зовхисоос хүрэлцэн ирсэн шандаст хурдан хүлгэдийн магнайд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Монгол улсын Манлай уяач Д.Бат-Эрдэнийн “Улс” халзан хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд наадамчин олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Бүрэн сумын уугуул Хүрэлбаатарын Улам-Өрнөхийн хар азарга, айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын уугуул аймгийн Алдарт уяач Элхээгийн Бямбасүрэнгийн хүрэн азарга, айргийн дөрөвт Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Ганзоригийн Тэмүүлэнгийн зээрд азарга, айргийн тавд Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Сугарын хул азарга тус тус хурдалжээ.
Зочин · 2013/07/15
Уучлаарай энэ зураг бол алдарт Улс халзан азарганы зураг биш байна аа. Энэ бол Хэнмэдэх манлайн халзан азарга байна.
blio · 2013/07/14
dorgio shvvhed duudagdahdaa beltgeltee baigaarai
Зочин · 2013/07/12
Ene Mon uranii Naranhuugiin Bat-Erdened beleglesen hurdan ajnai mun uu?
Зочин · 2013/07/11
Uysan ezen, uraldsan hulegiig ni taniltsuullaa. Harin tuuniig turuulehed chamgui gaviya oruulsan huuhdiig ni taniltsuulmaar ym daa.
Зочин · 2013/07/11
Shandast hurdan hulegee gej samsaa ***rhiruulah ym daa