NBA-гийн шилдэг тоглогчдын нэг “Чикаго Буллс” багийн довтлогч, Английн шигшээ багийн ахлагч, Луол Дэнг /Luol Deng/ хэдхэн хормын өмнө  Монголд хөл тавилаа. Тэрбээр дэлхийд ганц монгол наадмыг үзэж сонирхохоор ердөө хоёрхон хоногийн хугацаатай Монголд зочилж буй юм. Тэрбээр өнөөдөр орой 21.00 цагт “Eagle” телевизэд шууд ярилцлагад орох бөгөөд маргааш Төв цэнгэлдэх хүрээлэнд очиж, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааныг үзэж сонирхох ажээ.

   Харин дараа нь Төв цэнгэлдэхийн гадна байрлах “Скайтел” компанийн асарт сагсан бөмбөг сонирхогчидтой уулзах юм байна. Үдэш нь харин Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох “Silence White” шоунд оролцох бөгөөд 13-нд нутаг буцах ажээ.

www.URLAG.mn