Т.Хулан "шуугиан таригч"-аар уулзана
2015/10/08
Жүжигчин Т.Хулан "Чиний эзгүйд", "Сарны нулимс" зэрэг киногоор олны танил болсон нэгэн. Өдгөө драмын Т.Хулан гэдгээрээ эчнээ танил. Гэвч тэр гэр бүлийн амьдралаа илүүд үзэн драмын театраа орхисон гэдэг.
Багаасаа эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Тэрбээр 77 дугаар дунд сургуулийг төгсөөд, жүжигчин мөрөөдөлдөө хүсэлдээ хөтлөгдөн СУИС-д орж 2004 онд төгссөн. "Зөрлөг", "Тусгай ажиллагаа" киноны гол дүрд тоглосон.
Тэгвэл тэрбээр удахгүй шинэ дүрээрээ үзэгчидтэйгээ уулзах гэнэ ээ. "Go" студийн захирал Д.Галбаяр "Шуугиан таригч" киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ.