Мисс Б.Төгс-Амгалан "Miss Globe-2015" буюу “Бөмбөрцгийн мисс-2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор Канадыг зорьсон. Түүнийг бид "Az Rich LLC Ceo" компанийн гүйцэтгэх захирал гэдгээр нь илүүтэй сайн танина.

“Бөмбөрцгийн мисс-2015” тэмцээн Канадын Торонто хотод өнгөрөгч сарын 20-ны өдөр эхэлж энэ сарын 08-нд амжилттай өндөрлөлөө. Тус тэмцээнд 90 гаруй орны гоо бүсгүйчүүд өрсөлдөж Монгол улсаа төлөөлөн гоо сайхнаас гадна боловсрол өндөртэй Б.Төгс-Амгалан "топ 10"-т багтаж титмийн эзэн болж амжилттай оролцлоо.

Тэрбээр "Топ 10-т багтаж титэмтэй очих болсондоо баяртай байна. Миний хувьд бусад үндэстний ойлгодгоор Монгол гэдэг нэрийг зүгээр л нэг мах иддэг бүдүүлэг нүүдэлчид гэдэг ойлголтыг нь өөрчилж Монгол ямар аугаа түүх баялаг, ёс заншил, өв соёлтой, хүчирхэг гэгээлэг, улс үндэстэн болохыг таниулж чадсан даа баяртай байна. Эх орныхоо төлөө миний хийж чадсан зүйл энэ байлаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Мөн Монгол улс 3 сая хүн амтай ч бүх хүмүүс нь бичиг үсэг тайлагдсан уншиж, бичиж чаддаг энэ нь дэлхийд бид бүхэн боловсролын түвшингээр дээгүүр орох үзүүлэлт.

Түүнчлэн бид малаа хариулж явахдаа гэрээ цоожлохгүй явж чаддаг уужим сэтгэлийн тэнхээтэй өгөөмөр ард түмэн билээ. Гурван долоо хоног амрах завгүй, нойргүй зүтгэж цаг тутам өдөр болгон үндэсний хэв маягаа хадгалсан үндэсний дээл хувцсаа өмсөж тэмцээний турш үндэсний соёлоороо бусад орны охидуудыг гайхтал Эх орноо сурталчлан, таниулж чадсандаа баяртай байна гэв.

Эх орныхоо нэрийг Дэлхийн гоо үзэсгэлэнгийн тавцанд амжилттай дуурсгасан мисс бүсгүйдээ баяр хүргэе.

Д.Ана