Иргэд хотын татварыг эсэргүүцэж байна
2015/10/12
Хотын дарга Э.Бат-Үүл нийслэлийн иргэдээс нэг хувийн татвар авах хуулийн төслийг санаачилж, батлуулсан. Энэ хуулийг НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хүчтэй эсэргүүцэж байсан ч эрх баригчид хүчээр зүтгэсээр байгаад баталсан. Тэгвэл хөрсөнд буугаагүй хууль эхнээсээ иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Энэ талаар нийслэлийн зургаан дүүргийн нутагт 30 гаруй мянган иргэдийн дунд судалгаа явуулж санал асуулгыг нэгтгэхэд иргэдийн 95.9 хувь нь хотын татвар нь цагаа олоогүй, буруу шийдэл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ судалгааг Нийгмийн сэтгэлзүйч залуучуудын Асхис холбооны дэргэдэх Залуу судлаачдын баг хийсэн юм байна. Олон нийтийн санаа бодол ийм байна гэдгийг танилцуулж, НИТХ дахь МАН-ын бүлгийнхэн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал хийлээ.
Нийслэлийн мянга, мянган иргэдийн төлөөлж Иргэдийн хуралд суугаагийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийнхээ нуруунд ачаа нэмсэн хотын татварыг энэ хэвээр нь дэмжихгүй гэдгээ хэлсэн. Өөрөөр хэлбэл, НИТХ дахь МАН-ын бүлгээс архи, тамхи, согтууруулах ундаанд нэг хувийн татварыг хэвээр үлдээж, баар, ресторан, зочид буудал зэрэг үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд 0 хувийн татвар авах төслийг дахин өргөн барихаар зэхэж буйгаа дуулгалаа.
Э.Бурам
Зочин · 2015/10/13
АРДЧИЛСАН НАМ БУСАД ЗАЛУУ НАМУУДЫН АДИЛ ЗАЛУУ НАМ. БУСАД ЗАЛУУ НАМУУДААС ӨӨР НЬ ГИШҮҮД БОЛОВСОН ХҮЧНИЙХЭЭ ТООГООР 90-ЭЭД НАСТАЙ МАН-ААС НЭГ ИХ ДУТАХГҮЙ, ХАМГИЙН ИХ ГҮТГЭЛЭГ ДОРОМЖЛОЛЫГ АМССАН, ЗАСГИЙН ЭРХИЙГ БАРЬЖ БАЙСАН БАРЬЖ БАЙГАА ГЭДГЭЭРЭЭ АРД ТҮМНЭЭРЭЭ ХАМГИЙН ИХ ХҮРЭЭЛҮҮЛСЭН НЭР ХҮНДТЭЙ, ХАМГИЙН ЧАДВАРЛАГ НАМ. ТЭР ХИРЭЭРЭЭ СҮҮЛИЙН 5 СОНГУУЛЬ ДАРААЛАН ЯЛСАН.. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ ХҮНД БАЙСАН Ч ӨЧНӨӨН ИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ХИЙЖ, ШИЛ ШИЛЭЭ ДАРААД АШИГЛАЛТАНД ОРЖ БАЙНА. АН СОНГУУЬ БОЛВОЛ ГАРЦААГҮЙ ЯЛЖ ЧАДНА. ШҮХ 88583399
Зочин · 2015/10/13
маныг дэмжиж байна. иргэдийн өмнөөс сайн эсэргүүцэх хэрэгтэй
Зочин · 2015/10/12
ЭНГИЙН БИДЭНД ОЛДДОГГҮЙ ГАЗРЫГ БОЛОРЧУЛУУН АЛБАН ТУШААЛАА АШИГЛАН ХЭДЭН ГА-ГААР НЬ АВЧ ХЭДЭН АРВАН ХАУС БАРИУЛЖ ЗАРЖ УЛАМ БАЯЖИЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. 3-ДАГЧ ХҮЧИН ГЭДЭГ ТИЙМ Л УЛСУУД БАЙНА. 4 БА 5 ДАХЬ ХҮЧНҮҮД Ч ТИЙМ Л БАЙНА. УЯНГА. ГАНБААТАР, ДАВААСҮРЭН НАР Ч ЯЛГААГҮЙ ТЭДНИЙГ СОНГОЖ АЗАА ҮЗЭХ ХЭРЭГГҮЙ. МАРГААШИЙН ӨӨХНӨӨС ӨНӨӨДРИЙН УУШИГ ДЭЭР. ДОЛООН ДОР ЮМ БОЛНО.УРЬД ӨМНӨ ДАРГА НАР ИДЛЭЭ УУЛАА ГЭЭД БАЙДАГ БАЙСАН . ХЭН Ч ТЭДНИЙГ ИЛРҮҮЛЖ ШОРОНД ОРУУЛДАГГҮЙ БАЙСАН . ЗӨВХӨН АН Л СОНГУУЛЬД ЯЛЖ БАЙЖ ХУЛГАЙЧ ДАРГА НАРЫГ ШОРОНД ОРУУЛДАГ БОЛГОСОН. АН -ААС ӨӨР МОНГОЛ УЛСЫГ ӨӨД НЬ ТАТАХ ХҮЧИН БАЙХГҮЙ. 88583399