ХасБанк шинэ стратегийн хөрөнгө оруулагчтай болж байна
2015/10/13
2015 оны 10 дугаар сарын 12, Улаанбаатар – Өнөөдөр Монголбанк Канадын Үндэсний Банкийг ХасБанкны шинэ хувьцаа эзэмшигчээр бүртгэж зөвшөөрөл олголоо гэж ХасБанкнаас мэдээлэв.
Энэ стратегийн хөрөнгө оруулалтыг ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэл /ТСН/-ээр дамжуулан хийж байгаа бөгөөд энэ нь гадаадын арилжааны банкнаас Монголын банк санхүүгийн салбарт хийж байгаа анхны хөрөнгө оруулалт юм.
Энэ хөрөнгө оруулалтыг Канадын банкны салбарын зохицуулагч өөрийн зүгээс мөн зөвшөөрөх ёстой.
Канадын Үндэсний Банк нь охин компаниудын хамт Канадын санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг тэргүүний корпорациудын нэг юм. 20 мянга гаруй ажиллагсадтай энэ банк 2.4 сая иргэд, харилцагчдад өргөн хүрээний санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг.
ХасБанк нь санхүүгийн иж бүрэн үйлчилгээг тэгш байдлаар хүргэх зорилготой ТСН-ийн хамгийн том охин компани бөгөөд Монголын арилжааны дөрөв дахь том банк юм.
ХасБанк, ТСН-ийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.xacbank.mn, www.tengerfinancialgroup.com вэб сайтаар зочилно уу.
Zeelduulegch · 2015/10/17
Banking ajilladag heltsiin. Zahiral hun hunees mungo zeeleed ogohgui um! Ene Hun Khas Banknii tug salbart suudag umaa! Hunees avsan mungoo tuloochee
Зочин · 2015/10/13
TV-9 ТЕЛЕВИЗИЙН ЭФИРИЙН САХИЛГА БАТ ХЭЗЭЭНЭЭСЭЭ ИЙМ АРЧААГҮЙ НОЛЬ ЯВСАН. ТЕЛЕВИЗИЙН АЖИЛТАНГУУД НЬ ЭФИРИЙН ӨМНӨ БЭЛЭГ ЭРХТНЭЭ ГАРГАЖ ГОЗГОНУУЛЖ МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛОНО. ОДОО Ч ГЭСЭН САЙЖИРСАН ЮМ БАЙХГҮЙ ХУЛГАЙЧ АВИЛГАЧДЫГ ӨМГӨӨЛЖ ХАМГААЛААД, ГЭМГҮЙ БУСДЫГ ГҮЖИРДЭЖ ГҮТГЭЖ ГАЗАР ДОР ОРТОЛ ХУДЛАА МУУЛААД БАЙЖ БАЙНА. ХЭЭЛ ХАХУУЛИЙН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ ГЭХ Н.ЭНХБАЯРЫГАА ХЭЛМЭГДСЭН Л ГЭЖ БАЙГАА. ЭНХБАЯР НЬ ҮНЭХЭЭР ХЭЛМЭГДСЭН Л ЮМ БОЛ, ҮНЭХЭЭР ӨӨРӨӨ ЯРЬЖ БАЙГАА ШИГЭЭ ТИЙМ ШУДРАГА АРИУН ХҮН ЮМ БОЛ ИНТЕРПОЛООР ХАЙЛГААД ЭРҮҮЛЭЭД БАЙГАА ХАМ ХЭРЭГТЭН МОНГОЛДОО ИРЭХ НҮҮРГҮЙ БОЛСОН ХУЛГАЙЧ ДҮҮ ЭНХТУЯА, У/Б ХОТЫН МАХН-ЫН ХОРООНЫ ДАРГА БАЙСАН НАЙЗ БИЛЭГТ, ТУСЛАХ БАЙСАН Б.ХУЯГ НАРЫГАА ДАГУУЛЖ ИРЭЭД ГЭМ БУРУУГҮЙ ГЭДГЭЭ НОТЛООД, ЭХ ОРНЫХОО ЦЭНГЭГ АГААРААР АМЬСГАЛААД, ИРГЭНИЙ ЭРХЭЭ ЭДЛЭЭД САНАА АМАР ЯВЖ БАЙХ НЬ ЯАСАН ЮМ. ТЭГЭЖ Л ЧАДАХГҮЙ БАЙГАА БОЛОХООР ЭНХБАЯРЫГ ХЭН АРИУН ГЭЖ ИТГЭХ ЮМ. МОНГОЛЧУУДЫГ ТИЙМХЭН ЮМЫГ ОЙЛГОХГҮЙ ТЭНЭГ ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ УУ. БИЧЛЭГ НЬ Ч БАЙГАА. ШҮХ 88583399