Засаг ганхах тулгуурыг МАХН нураана
2013/07/14
МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаад Засгийн газар дахь 6 сайдаа татах шийдвэрийг гаргажээ. Мөн УИХ-ын Дэд даргаа ч татахаар болсон байна.
Шалтгаан нь Н.Энхбаярыг зургаа болон долдугаар сард суллана гэсэн “далд” амлалтуудаа биелүүлээгүйтэй холбоотой гэдгийг эх сурвалж хэллээ. Энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр хэвлэлийн бага хурлаар хэвлэлийнхэнд өгөх аж. Ер нь бол МАХН-ын Гүйцэтгэх товчоо ийм агуулгатай шийдвэрийг өнгөрөгч оны арванхоёрдугаар сард гаргаж байсан юм. Гүйцэтгэх товчооны хуралдаанаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг хэлэлцээд дөрвөн шийдвэр гаргасан байдаг.
Тухайлбал, МАХН-ын дарга Н.Энхбаярыг зохиомол ял тулган хорьж байгаа нь улс төрийн зорилготой хэлмэгдүүлэлт хэмээн үзсэн бөгөөд эл хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохгүй өнөөг хүрсэн учир Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд байгаа МАХН-ын гишүүддээ Засгийн газраас гарахыг даалгаж байсан. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор улс орон дотор тогтворгүй байдал үүсвэл хариуцлагыг МАХН үүрэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байсан. Гэсэн ч талууд Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ойлголцолд хүрээд байсан. Харин одоо бол сонгууль дууссан. Засгийн тогтвортой байдал ч эргээд ганхчихлаа.
Зочин · 2013/07/16
чадахгүйээ.чаддаг байсан ч засагт ямарч өөрчлөлт гарахгүй.гарах болбол квотоор орж ирсэн гишүүд нь татагдана.тэхээр зүгээр олдсон зөөлөн суудлаас ******хрох хүсэл хэнд ч байхгүй
Зочин · 2013/07/15
МАХН-хан чадахуу.Яг албан ту******лаа өгөхөөр болохоор чаддаггүй биздээ.Худлаа амаараа л ярьдаг болохоос биш ажил дээр хэрэгждэггүй биздээ.МҮАН-хан сайд болно л доо .МҮАН-хан ичих нүүрээ элгэндээ наасан улс орон ард түмэн тэдэнд бол юу ч биш зөвхөн албан ту******л чухал шүү дээ.Ан-хан ч мөн адил