“Little miss world 2015” тэмцээний ялагч бяцхан охидод Наран Групп баяр хүргэлээ
2015/10/14
Наран Групп нийгмийн хариуцлагийнхаа хүрээнд олон төслүүдэд ивээн тэтгэгчээр ажилласаар ирсэн байдаг. Харин энэ онд группынхээ 25 жилийн ойн хүрээнд SBN телевизээс хэрэгжүүлсэн үндэсний ялагч тодруулах “Little miss world” төсөлд ерөнхий ивээн тэтгэчээр ажилласан байна.
Уг төсөл үндэсний гурван ялагчийг нас насны ангилалд шалгаруулан Турк улсын Анталия хотод 9-р сарын 27ноос 10-р сарын 03ны хооронд зохион байгуулагдах “Little miss world 2015” ОУ-н тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээр шагнажээ. Харин тэмцээний ялагч охид бахдам амжилтыг гаргаж бага насны ангилалд оролцсон М.Гэрэлтэх эрдэнийн чулуун титмийн эзэн болсон бол, дунд насны ангилалд Б.Одмаа дэд мисс, шилдэг бүжигчин гүнж гэсэн гурван шагналыг эх орондоо авчирсан юм.
Ялагчидад төслийн баг баяр хүргэж энэ сарын 9ний өдөр “Наран молл” –ын Эвэнт Холлд хэвлэлийн баг хурлаа хийж улмаар Лагрила Итали ресторанд хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулсан юм. Тус хүлээн авалтанд ялагчид болох Б.Одмаа, М.Гэрэлтэх болон тэдний эцэг эх, найз нөхөд, хамтран ажиллагч байгуулагын төлөөллүүд хэвлэл мэдээллийнхэн уригдан оролцсон байна.
Ерөнхий ивээн тэтгчийн зүгээс эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж чадсан дээрх охидод бүтэн жилийн Наран Группын нүүр царай болох реклам сурталчилгаанд тоглох гэрээг байгуулж, брэндийн бүтээгдэхүүний бэлгээр даржээ. Энэ төсөлд “Гүнжийн дэвтэр”, “Азийн модель агентлаг”, “Бяцхан мисс” УУТ хамтарч ажилсан юм.
www.urlag.mn
Зочин · 2015/10/14
bayar hurgie