Шөнийн 23:00-05:00 цаг хүртэл троллейбус үйлчилж эхэллээ
2013/07/14
“Цахилгаан тээвэр” компаниас “Эко шөнийн тээвэр” төслийг энэ сарын 11-нээс эхлэн Улаанбаатар хотноо туршилтын шугамаар ажиллуулж эхэллээ.
Өндөр хөгжилтэй орнуудын жишгээр бол энэ нь хүн ам аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ийнхүү шөнийн тээврийг өргөн ашигладаг байна.
Т-3 “III, IV хороолол-БММ З”, Т-2 “Ханын материал-Офицеруудын ордон” маршрутаар хоёр троллейбус ажиллаж байна.
Туршилтаар явж буй шөнийн тээвэр 23:00-05:00 цаг хүртэл явах бөгөөд том хүн 1000 төг, хүүхэд 500 төгрөгөөр зорчих аж.
Аюулгүй байдлыг хангах үүднээс тээврийн хэрэгслийг бүрэн камержуулж, GPS суулгасан байна.
П.ТӨР