“Төв цэнгэлдэх”-ийг өмчилж авсан Т.Нямдаваа наадмаас гурван тэрбум төгрөгийн ашиг олдог гэнэ
2013/07/14
Монголчуудын Үндэсний их баяр наадмаа тэмдэглэдэг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг Т.Нямдаваа гэх иргэнд хувьчлуулснаас үүдэн энэ обьект нийслэлийн хяналтаас гарсан.
Нэг ёсондоо иргэний өмч дээр бид эрийн гурван наадмаа хийж байна гэсэн үг. Тиймээс хотын удирдлагууд хувьчлалын асуудлаа эргүүлж, нийслэлийн өмчид буцаан авахаар хэлэлцэж байгаа.
Одоо ашиглагдаж байгаа Төв цэнгэлдэх хүрээлэнг олимпийн цогцолбор болгож, Хүй долоон худгийг Монгол наадмын цогцолбор болгохоор ажлууд аль хэдийнэ эхлээд байна.
Нийслэл Төв цэнгэлдэх хүрээлэнгээ олон улсын тэмцээн зохион байгуулдаг олимпийн цогцолбор болгох гэсэн боловч хувийн өмчид байгаа болохоор хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрээд байгаа юм. Тиймээс ядаж хоёр хувийг нь авахаар хөөцөлдөж байгаа аж.
-Хувьчлал хэзээ явагдав-
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суурь нь анх 1958 онд тавигдаж, жилийн дараа буюу 1959 онд ашиглалтад оржээ. Тэрнээс хойш их засвар хийгдээгүй бөгөөд сандлыг нь будаж, өнгийг нь сэргээгээд, сүүдрэвч, секцүүдийн дээврийг засах зэрэг урсгал засварыг жил бүр улсын төсвөөр хийдэг байна. Төв цэнгэлдэх хүрээлэнг хувьчлах үйл явц 1993 онд болсон байна. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл нийслэлийн ИТХ хууль бус тогтоол үйлдэж хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Мөн павильоны үнэ буюу 1.6 хувийг төрийн өмчийн эзэмшдэг хувь хөрөнгөөс хасах шийдвэрийг гаргажээ. Харин Т.Нямдаваа гэгч Төв цэнгэлдэхийн 49 хувьд ханасангүй.
Олон шатны шүүх дамжиж, асуудал маргаан үүсгэсэн Төв цэнгэлдэхийн хэрэг эцэслэн шийдэгдэхдээ хувийн хэвшилд 51 хувийг хэвээр нь үлдээсэн шийдвэрийг шүүхээс зарласан байдаг. Ингэснээр иргэн Т.Нямдаваа болон хамтрагч дөрвөн нөхөд нь "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХК-ийн 49 хувь, тvvн дээр павильоны 1.6 хувийг нэмээд ерөнхийдєє 51 хувийг эзэмших болжээ. Харин 2007 онд Т.Нямдаваа дөрвөн нөхрийнхөө хамт хуралдаж, нөгөөдүүл нь өөрийнхөө эзэмшдэг хэсгийг Т.Нямдаваад шилжvvлснээр Төв цэнгэлдэх хүрээлэн ХК-иас эзэмших хувь хүний хөрөнгийн хэмжээ 51 хувьд хүрчээ. Нэгэнт Төв цэнгэлдэх хүрээлэн иргэн Т.Нямдаваагийнх болсон учраас тэрээр “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК байгуулж чадсан байна.
-Т.Нямдаваа гэгч хэн бэ-
Нийслэлийн өмчийг хувьдаа авч чадсан Т.Нямдаваа нь Сэлэнгэ аймгийн улаан буудай тариалалтын талыг эзэмшдэг гэх юм билээ. Төв цэнгэлдэх хүрээлэнг өөрийн болгохоор хууль, шүүхээр асуудлаа шийдүүлж чадсан сүйхээтэй нэгэн ч гэх нь бий. Тэрээр Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам хийхээс гадна өөр арга хэмжээнд түрээслүүлж, жил бүр улсаар засвараа хийлгүүлчихнэ. Тэгсэн хирнээ наадмын орлогоос гурав хоногийн дотор талаас илүү хувийг буюу 3 тэрбум гаруй төгрөг халаасалчихдаг гэх албан бус эх сурвалжийн мэдээлэл ч бий. Уг нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ТУЗ-д таван хүн байдаг аж. Эдгээрийн хоёр нь хувьчлалын үед нийслэлийн ЗДТГ-аас томилогдох ёстой байсан ч томилогдоогүй байгаа юм байна. Тиймээс Т.Нямдаваа гэгч гурван нөхөртэйгээ Төв цэнгэлдэхийн газраас наймаалдаг гэх ч хардлага олны дунд байдаг юм билээ.
-“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраас “хумслагчид”-
“Цэнгэлдэх хүрээлэн”-гийн газар жилээс жилд хумигдаж, олон давхар үнэтэй орон сууцууд сүндэрлэх болсон. Уг нь “Төв цэнгэлдэх” нийслэлийн өмч байхдаа 31 га газрыг хамардаг байж. Гэвч Т.Нямдаваагийн мэдэлд очсоноор хэдхэн жилийн дотор наймхан га болтлоо багассан байх юм. Одоо жил ирэх тусам энэ газар багассаар байгаа нь нууц биш. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн зүүн талд хотын дарга асан Ц.Батбаяр газар авч, нэлээд том хотхон сүндэрлүүлжээ. Түүнийг залгаад УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Рапид харш” нэртэй үнэтэй орон сууц боссон байна. Түүнчлэн “Төв цэнгэлдэх”-тэй хаяа залган УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн эзэмшлийн “Хурд” компанийн захиалгаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын “Бэдү” компани “Хурд”-ын байрыг барьжээ.
Мөн Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат нар ч “Төв цэнгэлдэх”-ийн газраас эзэмшдэг гэх. Зөвхөн улстөрчид газар эзэмшээд зогсохгүй урлаг, спортынхон ч байдаг аж. Тухайлбал даян аварга А.Сүхбат 600 ам.метр газрыг эзэмшдэг бөгөөд ‘’Төв цэнгэлдэх”-ийн баруун талын 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр газар авч өмчлөх эрхийг нь Т.Нямдаваагаас авсан байдаг аж. Тиймээс одоо байгаа “Төв цэнгэлдэх”-ээ нийслэл өмчдөө авахгүй бол газрыг нь сонирхсон олон хүн байгаа нь ойлгомжтой.
DDDDDDDDDDDDDD · 2013/09/06
Юм гэдэг учиртай тэгж байгаал нэг юм болж л таараа Муу юм хийсэн хүн заавал шийтгэлээ авдаг хорвоо шүү дээ
Зочин · 2013/07/16
Yamar aimaar um be ? Bids yamar niigemd amidarch bsan um be .Ovsgootoi ovjin zalijin neg ni zav****d l yavaad bsan hereg uuu bolnoo odoo avah heregtei .PArkaa avardag shig tsengeldehee avaraachee zaluusaa
Зочин · 2013/07/16
ёстой одоо л сонсож байна арай хэтэрнээ. төр төмөр нүүрээ гаргаж байгаад ул******а буцааж ав. сайн ухаж байгаад но гаргаад **********лэн татах хэрэгтэй. тэр одоо эргэн тойрон газрын наймаа хийсэнодоо ямар дэлхийн саятан уу. энгээд л энэ МАН-ын авилгал дэндсэн байдийн.
Зочин · 2013/07/16
huraaj av. zah zeel ugaasaa jinhene utgaaraa ursulduunt bj chadahgui bgaa hoino
Зочин · 2013/07/15
цэнгэлдэх чинь яагаад хувь хүний өмч байдаг байна аа яасан том луйвар вэ ,буцййж аваач ээбүх газрын зараад дууслаа одоо дугуй цэнгэлдэх л үлдлээ.МИАТ-ын хэрэг шиг том луйврын хэрэг байна
Зочин · 2013/07/15
mongol arail denduu iim uls delhiid bdag boluu
Зочин · 2013/07/15
ulsiin omch ula***a l bh estoi sh dee ulsiin umchiig ard tumnii niitiin umchiig o*****ee ichij amidraachee manaihaan
Зочин · 2013/07/15
Choijilsuren, Munkh orgil nariig ***lgaach ee, Magnai
Зочин · 2013/07/15
Сүхээ ахын талбай БАС ХЭН НЭГНИЙХ НЬ ѲМЧ гэвэл би лав гайхахгүй ээ...
BBABA · 2013/07/15
TER MUNKH-ORGIL NEEREE TER NEG BELLEE BASTA CH BILUU VELLA VOSTO CH BILUU TYER NEG XOTXONIIXOO NEG XOOLNII GAZART NI 25000 MINGAAR NEG PORTS NI TA BIDNII DURTAI LAVSHA GEDEG XOOLIIG AVAJ IDEX YMAA.XEZEE XAANAAS OLSON LAVSHAANII 25000 BEEEE.LAVSHA USREED NEG XUND XANGALTTAI PORTS NI 1350 tug BOSDOG YM
MUNKH-ORGIL · 2013/07/15
MAGNAI DARGA ENE MUNKH-ORGIL GEECH NEG TER bumtan gex TSOLTOI GULUGIIN BUGSIIG NI UXVAL IX YM GARJ IREX BXA.AIGAAD BGAAMUU MAGNAI DARGAA..ZVGEER L SONJOOD UZEEEE
Зочин · 2013/07/15
Луйварчид одоо болимоор юмаа, ёстой яахаас ч буцахгїймаа
XEXE · 2013/07/15
NEEREE ZOOVOL ZOOSON CH YAADIIN NOXOIG....BOSOJ IREXGUI BOLTOL NI DURNEEE.........
FUCKKKKKKKKKKKK · 2013/07/15
UNHEER UNE BOL TAARALDVAL ZOONOO MUU HULGAICHIIG