Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаах ажиллагааг АН-аас эхлүүллээ
2013/07/14
Төрийн гурван өндөрлөг гурвуулаа л Ардчилсан намаас “төрсөн”. Гурвуулаа намхан ч, төрийн өндөрлөг, туршлагатай улс төрч гээд тэдэнд адилтгах зүйлс их.
Харин тэдний ондооших ганц зүйл нь суудалдаа суух хугацаа болоод байна. Тодруулбал Ерөнхийлөгч маань саяхан дөрвөн жилийн “виза”-гаа ард түмнээсээ авчихсан. Харин УИХ-ын дарга З.Энхболд асуудалд орчихгүй л бол энэ суудалдаа бүрэн эрхийн хугацаа дуусах хүртэл буюу гурван жил суух болно. Ерөнхий сайдын хувьд Шинэчлэлийн гэх засгийн газрынхаа тэргүүнээр удаан ажиллах эсэх нь тодорхойгүй болчихоод байна. Улс төрийн тогоонд чанагдаж байгаа хэсэг бүлэг нөхдүүдийн хэлж байгаагаар Засгийн газрыг тэргүүлэх Н.Алтанхуягийн хугацаа дуусах дөхөж байгаа юм байх. Дуусах болсон нь хэд хэдэн шалтгаантай.
Шалтгаан 1. АН дотроо найман фракц болон хуваагдаж, сайн муу, сайхан муухайгаа ханцуйн дотроо л хэлэлцэж байгаа. Гэхдээ сүүлийн үед дотоод маргалдаан нэмэгдэж, тэр хэрээр Ерөнхий сайдын суудалдаа суух хоногийн тоо цөөрч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл намын дотоод хагаралыг намжаахын тулд Н.Алтанхуягын Засгийн газрыг золигт гаргах гэж байгаа ажээ. Золиосгүй улс төр, хугацаагүй албат гэж байх биш гэж хэлж байгаад л Засгийг тараах ажиллагааг эхлүүлнэ гэж байгаа. Ингэхдээ хөөрхий байнга л хэрүүлтэй байдаг “Шударга ёс” эвслийн бүлгийн нэрийг барьж наадмаар засгаас гарна гэх бор шувууг нисгээд амжжээ. Үнэн хэрэгтээ засгаас гарна гэж шийдвэр гаргасан МАН-ын гүйцэтгэх хороо гэгч нь хуралдаагүй бөгөөд тэр үеэр тус хорооны гишүүд нь наадамлаад чухам завгүй явж байсан ажээ.
Шалтгаан 2. Н.Алтанхуяг хэд хэдэн удаа хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Өнөөх нь шүүхийн байгууллагын ачаалалтай ажилд нь нэрмээс болсон. Шүүхийн байгууллага үнэн мөнийг нь тогтоож Ерөнхий сайд хууль зөрчсөөн гэсэн шийдвэр гаргачихаж байгаа юм. Ядаж байхад Ерөнхий сайдын хүргэн хүү Г.Дэнзэн гэгч нөхөр туршлагагүйтэн ахынхаа нэрийг баахан хугалаад авсан. Үүнээс өмнө Ерөнхий сайд маань дагалдагч нартайгаа ууланд авирсан биш төөрч, шившигээ дэлгэсэн гээд Н.Алтанхуягын гаргасан хувийн алдаа цөөнгүй бий. Энэ нь улс төрийн тогоонд чанагдаж байгаа хэсэг бүлэг нөхлийн зэвүү дургүйг зэрэг хүргээд авсан гэх.
Шалтгаан 3. Хувь, хувьсгалын дээрх шалтгаанууд нэгдэн Н.Алтанхуягаар овоглосон Шинэчлэлийн засгийн газрын нүд аних гурав дархь шалтгаан болж байна.
Шалтгаан 4. Засгийн газрыг огцоруулах хүсэл эрх баригч нам төдийгүй сөрөг хүчинд ч байгаа. Хэрвээ энэ засгийн газрыг огцоруулбал АН, МАН, МАХН-МҮАН хамтдаа засгийн газрыг бүрдүүлэн хамтдаа амар сайхандаа жаргах сонирхол.
Энэ мэтээр Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагах сонирхол, хүсэлтэй иргэд, нам цөөнгүй бий. Харин ажил хэрэг болгож чадах нь ганц. Өөрөөр хэлбэл МАН, МАХН-МҮАН-аас өмнө нь огцрохыг шаардан ажил хэрэг болгохыг завдсан ч бүтэлгүйтэж АН нь цээжээрээ хамгаалсан. Тухайн үед хамгаалах цагийн шаардлага байсан болохоор тэр. Харин одоо нэгэнт сонгууль дууссан тул улс төрийн цэвэрлэгээг юунд ч санаа зоволтгүй хийж, АН-ын эрх ашгийн төлөө хөдлөх цаг болжээ.
Одоо харин Н.Алтантуяагаар тэргүүлүүлсэн засгийн газрыг намын нөхөд нь хэрхэн унагахыг харж л сууя даа.
Улс төрийн хатуу тоглоом ч өрнөх нь дээ.
Т.Энгүүн
otgoo · 2013/07/22
zov honjliinhoo hereer holoo jii gej zvir vgiig altanhuyg maani sanah tsag boljee xa xa xa torolhiin hur bayn gej bodohgvi bna
Зочин · 2013/07/17
bitgii gorid
Зочин · 2013/07/16
****2 bolj ywa hij buteeh gej ywaa negne bitgi ingej bgaach
Зочин · 2013/07/15
Setguulchid yamar ch undeslelgui yum bichij bail daa huurhii bichih sensaatsilchih yum baihgui Solohoor sanaanaasaa zohioh yum daa. Zugeer zasgiin ajlyg hiilgel dee..Ingeh ni hend heregtei yum be. Lav ard tumend gai bolno shu.
Зочин · 2013/07/15
олж ядагсад · 2013/07/15
мэдрэл муутай юмнууд бичих юмаа олж ядаад **************** юм даа хөөрхий. энэ удаагийн засгийн газар их зүйлийг хийж бүтээж чадаж байгаа нь харагдаад байх юм. тэгэхээр огцрох өчүүхэн ч ********д********гүй.
Зочин · 2013/07/15
Алтантуяа юу хаха
Зочин · 2013/07/15
altantuya gdg nertei bj bgad neree altanhyag bologson bizde
Зочин · 2013/07/15
ugaasaa altantuya gedeg nertei bsan biz deee zuv shdee
Зочин · 2013/07/15
heni tuhai yriad bgan be haha
Зочин · 2013/07/15
medeelel hiihdee usgiin aldaag ni zasah heregtei shde hunii neriig ingej aldaj bichih ni ogt taalagdahgui baina