Цагаан сарын баярын үеэр олныг бужигнуулсан мэдээллийн нэг нь Зориг агсаны амийг бүрэлгэсэн хэргийн сэжигтнүүдийг баривчиллаа гэсэн мэдээлэл байв.

АНУ-д амьдарч буй хоёр иргэний манай засгийн газрын хүсэлтээр тус улсын тусгай албаныхан баривчилсан гэх мэдээллийг анх chuhal.mn сайт цацсан бөгөөд тус сайтынхан ч энэ мэдээллээ үнэн бодит гэж мэдэгдсэн бол хууль хяналтын байгууллагууд үүнийг эрс үгүйсгэн мэдэгдэл хийсэн. Түүнчлэн Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат ч мөн үгүйсгэсэн байна

Ямар ч гэсэн Монгол Улсын Прокурорын зүгээс ийм хүсэлт АНУ-д явуулаагүй гэж тэрээр мэдэгдсэн. Энэ мэт үгүйсгэсэн мэдээлэл хийж байгаа ч юуны учир Зориг агсны хэргийн талаар ийм мэдээлэл тарав, худал мэдээлэл тарааж хэн нэгэн шоу хийгээд байгаа юм биш биз гэсэн хардлагууд ч ихээр гарах боллоо.

С.Отгон