Дэлхийн сонгодог урлагийн ноён оргил Монголын тайзнаа амиллаа
2013/07/14
Дэлхий сая сая үзэгчдийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Прэсгурвичийн хөгжмийн найруулгаар “Сонгодог мюзик” продакшны захирал З.Лхагвадорж найруулан тавьсан “Ромео Жульетта” сонгодог мюзикл өчигдөр "UB Palace"-ын их танхимд амиллаа.
Ази тивд анх удаагаа тэр дундаа Монголд тоглогдож буй гэдгээрээ онцлог “Ромео Жульетта” мюзиклын Ромьеогийн дүрд “А-Cappella хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од, Жульеттад “Классик жем” хамтлагийн дуучин Б.Отгончимэг, өрлөг эхэд МУГЖ, дуучин Б.Сарантуяа, ноён Капулетэд дуучин Б.Цогтдэлгэр, хатагтай Капульетэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Б.Нармандах нар тоглосон бөгөөд монголын урлаг соёлын 100 гаруй уран бүтээлчид 50 гаруй дуу дуулж, олон арван бүжиг бүжиглэж оролцсон юм.
Ийнхүү үзэгчдийн халуун алга ташилт, сэтгэлийн их цэнгэл дунд бүтэн хоёр цаг гаруй болж өнгөрсөн жүжгийн хаалтанд ССАЖЯ-ны сайд хадагтай Ц.Оюунгэрэл тэргүүтэй дэмжигч, хамтран ажилласан байгууллагуудын төлөөлөл оролцсон юм. Түүнчлэн Дэлхийн “Ромео Жульетта-2” мюзиклын жүжигчдийн сонгон шалгаруулалтад зориулан өчигдөр тоглогдсон “Ромео Жульетта-2” мюзиклын видео бичлэгийн энэ сарын сүүлээр Францруу явуулах бөгөөд тун удахгүй монголын жүжигчид дэлхийн сонгодог урлагийн тайзнаа тоглох болтугай хэмээн ерөөе.
Ингээд “Ромео Жульетта-2” мюзиклын зурагнуудаас толилуулж байна.
www.DORGIO.mn
й · 2014/06/12
вааааааав